Г.Сарангэрэлийн аавын хэлж буйгаар Гэрэл гэгч эмэгтэй Г.Сарангэрэлтэй хамт байсан охидод “энийг хэрэглээд үз. Турж гоё болдог” хэмээн хэрэглүүлсэн талаар гадуур байцаагдаж байгаа охин надад хэлсэн гэх мэдээллийг тараасан. Тэгвэл Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр энэ талаар хэлэхдээ “Яахав хажууд нь бүдүүн, тарган янз бүрийн охид цуг байсан байж болзошгүй.Тэдгээр охид нь турна, сэтгэл санаа сэргэнэ гэсэн байж магадгүй” гэсэн тайлбарыг өгөв.
Юутай ч тэдгээр охид хэрэглэсэн байсан ч зуучилж, уруу татсан гэгдээд буй Н.Гэрэл гэгч эмэгтэйг сайтар шалгах ёстой гэж зарим хүүмүүс үзэж байна. Учир нь эх сурвалжийн хэлж буйгаар эдгээр охидтой хамт хоригдож байгаа Н.Гэрэл гэгч эмэгтэй нь тэднээс насаар эгч, уруу татаж хэрэглүүлэх зорилго ч байсан гэв.
Өөрөөр хэлбэл, зохион байгуулалттайгаар эл хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх таамгийг зарим эх сурвалжууд хэлээд байна.
Тодруулбал, тэднийг баривчлагдах өдөр Г.Сарангэрэл нарын охид баар, цэнгээний газраар үйлчлүүлж, цагийн зугаатай өнгөрүүлэх талаар ярилцаж байсан юм байна. Улмаар хэн нэгэн охин нь Г.Сарангэрэлийн утсыг барьцаанд тавьж мөнгө олж шоудая гэх саналыг гаргажээ. Ийн найзуудынхаа хүсэлтээр Г.Сарангэрэл утсаа өгсөн ч удалгүй мөнгөөр нь чихэр мэтийн зүйл аваад ирсэн аж. Ийн тэднийг мансууруулах төрлийн эл зүйлээ аваад байж байтал цагдаагийн байгууллагынхан гэнэт дайрч орж ирсэнээр тэд баривчлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэднийг уг зүйлээ аваад байж байтал цагдаагийн байгууллагынхан урьдаас мэдэж байсан аятай дайрч орж ирж бүгдийг нь баривчилсан байгаа юм. Энэ нь тэдний дунд хуулийнхны гар хөл болсон зохион байгуулалттайгаар ийм хэргийг илчлээд явах нэгэн байсан гэдгийг харуулж байгаа юм. Мөн баривчлагдсан ямар ч иргэн утас, бичиг баримтаа хураалгадаг атал хураалгасан утаснаас нь нэг шөнийн дотор Х.Тэмүүжин сайдруу олонтаа залгасан байгаа нь хүмүүсийн гайхширлыг төрүүлж байна. Эсвэл манай хуулийнхан тэр охинд давуу эрх олгоод утсаар чөлөөтэй яриг гэж утсыг нь үлдээсэн байж таарах уу.
Ер нь манай хууль хяналтынхан өмнө нь хэрэг үйлдэж байсан этгээдийг өөрсдийн гарны хүн болгоод “чамайг яллахгүй. Тиймээс чи бидэнд” тусал хэмээн өөрсдийн ”нууц” хүн болгоод зохион байгуулалттайгаар хэрэг илрүүлдэг гэдгийг иргэд ч хэлж байна. Тиймээс энэ хэргийг цаана тэр Гэрэл гэгч эмэгтэй эсвэл бүр цагдаагийн дээд удирдлагуудын оролцсон зохион байгуулалттай хэрэг байж болохыг эх сурвалжууд онцолж байна.
Хэн нэгэн томоохон албан тушаалтай эрхмийн нэр хүндэд халдах гэж эсвэл томоохон хэргийг илрүүлсэн болохын тулд зохион байгуулалттайгаар ийм хэрэг үйлдэгдээгүй байгаа даа. Юутай ч ямар ч хэрэгт буруугүй иргэн золиослохгүй байж уг хэргийнхээ буруутгах баримт, зөвтгөх баримтыг энэ чацуу бүрдүүлдэг байгаасай манай хуулийнхан.