МУГЖ Ариунбаатар, СТА Д.Отгонжаргал нар амрагийн холбоотой хэмээх мэдээлэл тарж, шуугиан дэгдээгээд байгаа.
Тэдний хоорондоо бичсэн нялуун үгтэй, илэн далангүй, халуухан мессежүүд ч задраад байгаа юм. Тэгвэл энэ талаар СТА Д.Отгонжаргал өөрийн цахим хуудсандаа дараах тайлбарыг хийсэн байна.
Тэр цахим хуудаснаа “Хүмүүсийн өмнөөс мессежүүд хольж, сольж бичиж хакердаад хэн нэгнийг чадаж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Яг одоо дээл хувцсаа өмсөөд тоглолтондоо явах гэж байна. Ингэж хүмүүсийн өмнөөс мессеж бичээд байдаг бол сонирхолтой юм ер алга. Санаа зовох зүйл ч алга” хэмээжээ.
www.mnews.mn