Жингээ хасахад ямар хугацаа шаардлагатай вэ?

Жингээ хэрхэн хасах тухай зөвлөгөө авахаар ирсэн үйлчлүүлэгчээ хүлээж суухдаа бидний хооронд ямаршуу яриа өрнөхийг би гадарладаг юм. Хамгийн эхлээд тэд хэдэн кг жинтэй байх ёстойгоо мэдэхийг хүсдэг. Би яг таг төд байх ёстой гэсэн шулуухан хариулт өгдөггүй. Дараа нь “хэдий хугацааны дараа би турчихсан байх вэ” гэдэг уур хүрмээр асуулт залгадаг.
350x233xweight-loss.jpg.pagespeed.ic_.985lyGVtls
Би жилийн туршид тоо томшгүй олон удаа ийм яриа хийдэг ч хариулт минь бараг л ижилхэн “… шалтгаална” гэсэн үгтэй байдаг билээ.

Энэ бол мэдээжээр сэтгэлд нийцэх хариулт биш л дээ. Гэхдээ тухайн хүн хэдий хэмжээгээр жингээ хасаж чадах эсэх нь маш олон зүйлээс шалтгаална. Жин хасах нь машин жолоодоод холын аян замд гарахтай адилхан байдаг. Та газрын зураг харж байгаад хичнээн км хол явахаа, дунджаар хэдэн км-ийн хурдтай явахаа шийддэг, хэр удаан явж байж зорьсон газартаа хүрэхээ тооцоолдог. Заримдаа бүх аялал төлөвлөсний дагуу хэрэгждэг. Гэтэл дунд нь замын түгжрэлд орчихвол, эсвэл тойруу замаар явах шаардлага гэнэт тулгарвал яах вэ? Магадгүй, урьд нь огт очиж үзээгүй хот дундуур явах болоод төөрч будилаад түр зогсож буудаллах хэрэг гарч мэднэ.

Жингээ хасах нь үүнтэй ижилхэн үйл явц бөгөөд хийдэг тооцоо нь бас адилхан энгийн байдаг юм. Би таныг амарч байхдаа хичнээн хэмжээний ичлэг шатаахыг тооцоолж үзээд дараа нь одоогийнхоо амьдралын энэ идэвхээ нэмэгдүүлбэл хэдэн ккалори илчлэг шатааж болохыг зааж өгч чадна.  Та хэрэв, долоо хоногийн дараа 500 грам жин хасъя гэж хүсвэл үүний тулд өдөр бүр иддэг хоол хүнсээ 500 ккалори илчлэгээр багасгах хэрэгтэй, эсвэл  дасгал хөдөлгөөн хийгээд 500 ккалори илчлэг шатаах шаардлагатай. Эсвэл энэ хоёр аргыг хослуулж болох юм.

Гол бэрхшээлтэй асуудал бол эцсийн үр дүнд нөлөөлдөг маш олон хүчин зүйлс бий. Өдөр бүр хичнээн хэмжээний ккалори илчлэг шатааснаа тооцох нь зөвхөн нэг л арга.  Идсэн хоолныхоо илчлэгийг бүртгэх нь тооцоо хийдэг бас нэг арга. Олон судалгаанаас үзэхэд хүмүүс иддэг хоолныхоо илчлэгийн ккалорийн хэмжээг дор хаяж 20 хувиар дутуу тооцоолдог нь ажиглагддаг.

Тэгвэл таны шатаадаг гэж тооцоолсон ккалори илчлэг хэр бодитой вэ? Биеийн тамирын дасгалын гарын авлагад усанд нэг цаг сэлснээр 500 ккалори илчлэг шатаана гэж бичсэн байдаг. Гэвч хүмүүс үнэхээр тасралтгүй, зогсолтгүй 60 минут сэлж чадах бил үү? Ингэхэд та ер нь усанд сэлж чадах уу?
Би нэг удаа усан санд дасгал хийж байгаад надаас зөвлөгөө авсан эмэгтэй усан сангийн гүехэн хэсэгт зогсчихоод найз бүсгүйтэйгээ их удаан ярилцахыг харсан юм.  Тэр намайг хараагүй л дээ. Тэр эмэгтэй дараа нь над дээр ирээд “би долоо хоногт гурван удаа усан санд очиж бүтэн цагаар сэлж байгаа мөртлөө жин хасагдахгүй байна” гэж ярихад нь хэлээ хазаад өнгөрсөн.

Тэгэхээр  яг машин жолоодоод холын аян замд гарч байгаа юм шиг зорьсон газраа хүрэхэд хэдий хэр хугацаа орох вэ гэдгийг ойролцоогоор тооцоолоод үзэж болох юм. Гэхдээ энэ тооцоогоо зөвхөн ойролцоо тооцоо гэдгээ мартаж болохгүй. Хэрэв та хэрэгтэй 500 ккалори илчлэгээсээ тууштай хасаж чадах юм бол та долоо хоногт 500 грамм орчим жин хасна.  Гэхдээ яг машин жолоодож байгаа мэт тууштай нэгэн хурдаараа явахгүй,  яг нэг түвшинд шатахуунаа зарцуулж чадахгүй байж мэднэ. Яг л замын түгжрэлд орчихдог шиг, эсвэл бартаа тулгарч хурдаа саадаг, хүлээдэг, эргэж тойрч явдаг шиг явдал тохиолдож болох юм. Тэгсэн ч гэсэн эцэст нь бид замаа олоод аялалаа үргэлжүүлдэг биз дээ.

За одоо та “хэзээ турах бол” гэж гайхсан хэвээрээ байна уу? Би таныг ингэж гайхахын оронд жингээ хасахаар оролдож хугацааныхаа туршид гарсан бүх эерэг өөрчлөлтөд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.  Яагаад гэвэл, эцсийн эцэст та хэрэв хоолны дэглэмээ сайжруулаад, илүү идэвхтэй хөдөлгөөнтэй болчихвол таны илүүдэл жин өөрөө л аяндаа хасагдаад ирнэ. Яг л машин жолоодоод холын аян замд явж байгаа юм шиг аян замынхаа уртад нь биш харин замд дайралдах сайн сайхан зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм шүү.чехол для iphone 4best escort agencies in dubai


Жингээ хасахад ямар хугацаа шаардлагатай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.