Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 22. Шувуун хошуун одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, бөө, удганы үйл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19):Өнөө өглөө гэрээсээ гарахдаа хэрэгтэй бүх зүйлээ авсан эсэхээ дахин дахин сайн шалгаарай. Ямар нэгэн чухал эд зүйлээ мартах магадлал өндөр байна. Урьд нь хэзээ нэг цагт танд саад болж байсан эрх мэдэл бүхий хүнтэй гарсан хагарлаа эмчлэх боломж гарч байна. Эсвэл арай өөр хэлбэрээр буюу тэд танд нөхөн төлбөр өгч магадгүй. Юу ч болж байлаа эдгээр зүйлийг ардаа орхих нь сайн хэрэг болно.
Үхрийн орд (4/20-5/20): Завгүй өдөр. Өглөө гэрээсээ гарахдаа өөртөө хэрэгтэй бүх зүйлийг авсан эсэхийг сайтар шалгаарай. Амжилт, боломж үргэлж таныг дагаад байхгүй учраас болгоомжтой байгаарай. Хэрэв та аль хэдийн эцэг эх болсон бол үр хүүхдийнхээ эрүүл мэндэд гойд анхаарч, шаардлагатай бол цэвэрт агаарт хэдэн цагаар ч хамаагүй амрах хэрэгтэй. Өндөр албан тушаалтай хүмүүст зав гарахгүй болохоор ядарганад орход хүрнэ. Төсвөө зөв зарцуулъя
Ихрийн орд (5/21-6/21): Таагүй өдөр. Хэрвээ та туршлагатай сэтгэл зүйч биш л бол сэтгэл гутралд нэрвэгдсэн эсвэл хар энергитэй хүмүүсээс аль болох хол байгаарай. Хийж гүйцэтгэж чадахгүй үүрэг даалгавар авснаар та сайхан байгаа энэ өдрөө бусниулах болно шүү. Ахимаг насныхан ямар нэгэн зүйлээ алдах болно. Хэрэв өнөөдөр ямар нэг хагалгаа хийлгэхээр шийдсэн бол илүү тохиромжтой өдрийг хүлээсэн нь дээр.
Мэлхийн орд (6/22-7/22): Стрөссээр дүүрэн өдөр. Сарны таагүй байрлал нь таны амьдралд сэтгэл хөдлөл, зөрчилдөөн маргааныг авчирна. Ах дүү хадмуудтай холбоотой бодлууд таныг эзэмдэнэ. Гэвч та тайван байж чадвал бүх хүнд сэтгэл хангалуун байх харилцааг үүсгэж чадна. Хайрт тань таны үзэл бодол хүслийг үл дэмжинэ. Ухаалаг шийдвэр тэвчээртэй зан гаргахгүй бол маргаан үүснэ. Хуулийн асуудлууд шийдвэрлэгдэж дуусах боловч таны сэтгэлд бүгд нийцэхгүй бололтой.
Арслангийн орд (7/23-8/22): Тайван өдөр. Чимээгүй зан өнөөдөр таны өдрийг эзлэх бололтой. Оюун ухаанаа амраах шаардлагатай. Чимээ шуугиантай газар болон ширүүн догшин хүмүүсээс хол бай. Ялангуяа сүүлийн үөд ядаргаа ихтэй байгаа бол биө сэтгэл тань юу хэлж байгааг сонс. Хэрэв энэ нь танд таалагдвал хувийн төлөвлөгөөгөө хадгалахын тулд ном бичиж эхэлж магадгүй.
Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Хэрвээ танд олон асуудлыг шийдэхэд хэцүү байвал хамтрагчдаасаа тусламж хүс. Таныг юу аз жаргалтай болгохыг өөрөөсөө асуу. Хэрвээ тэр чинь карьер, бизнес бол өөрөөсөө дээд түвшний амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзаж ярилц. Тэд чамд амжилтын оргилд хурдан хүрэх хэдэн аргуудыг зааж өгнө.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Амьдралд чухал шийдвэрээс илүү чухал зүйл гэж байдаггүй юм. Хэрэв та хариултыг нь мэдэхгүй байгаа л бол зүгээр хувь заяандаа бүхнийг даатга. Цаг нь ирэхээр бүх зүйл болдгоороо л болно. Хос жинлүүрүүд өөрсдийн бие даасан байдлаа алдана. Гэхдээ өөрсдийн харьцааг бодит нүдээр харах юм бол бүр алдсанаасаа илүүг хожиж болохоор байгааг ухаарах болно. Өчүүхэн бэлэг мянган үгнээс ч илүү хүчтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Ямар ч нөхцөлд та өөрийн үзэл бодолдоо бат бэх зогсох нь лавтай. Зарга мэдүүлэг гэх зэрэг бүх хууль эрхзүйн асуудалд болгоомжтой бай. Өрсөлдөгчидөөсөө өмнө хөндлөнгийн бодолд автах бололтой. Тиймээс бизнесийг хийхдээ зөн совиндоо итгэ. Өндөр эрх мэдэлтэй хэн нэгэн таны талд байна. Та удирдах албан тушаалд нэр дэвшигдэх бололтой. Хилэнцийнхэний бишрүүлэх болон зохион байгуулах авьяас илрэх болно.
Нумын орд (11/22-12/21): Хайр дурлал агаарт байгаа бөгөөд өнөөдөр хэн нэгэн онцгой хүнтэйгээ хамт байх өдөр. Чимээгүй байдал, ялангуяа орондоо удаан хэвтэх нь тааламжит, тохь тухтай байдлыг авчирна. Хэрвээ хайртай хүнтэйгээ зугаалахаар шийдсэн бол олон мянган адал явдлаар дүүрэн, үзэж харах юм ихтэй аялалын хөтөлбөр зохиосноос илүү амар тайван хоёулханаа байх байдлыг бий болгоорой.
Матрын орд (12/22-1/19): Бүтэлгүй өдөр. Буруу зүйлд уруу татагдах буюу өөрөө ч мэдэлгүй гацаанд орно. Учир нь хэн нэгэн таныг тэр зүйлийг маш хурдан хугацаанд хий гэж шавдуулна. Ухаалаг байж хамгийн дотны хүнээсээ тусламж ав. Толгой тархи өвдөж дүүрэх магадлалтай. Хүүхдүүд сэргэлэн цовоо байна.
Хумхын орд (1/20-2/18): Болгоомжлох өдөр. Хэрвээ та хурал зохион байгуулж байгаа бол оройтож зохион байгуулалтаа эхэлвэл таагүй асуудал үүснэ. Ганцаардмал сэтгэгдлээ гэрийн тэжээмэл амьтан худалдан авснаар хөнгөлж болох юм. Ажилдаа анхаарал болгоомжтой ханд. Учир нь аливаа саадыг арилгах хүнд зүйлийг өргөх зэргээс үүдэн аваар осолд орж болзошгүй.
Загасны орд (2/19-3/20): Толгой эргүүлсэн өдөр. Аливаа ажлыг хойшлуулж залхуурснаараа та өөрөө өөртөө урам хугарах болно. Тиймээс өнөөдөр та хэнд ч амлалт өгөх хэрэггүй. Шинэ бизнес эрхлэх хүсэл тань өнөөдөр ямар нэгэн тодорхой шалтгааны улмаас мохож болзошгүй. Гэхдээ үүнд санаагаа зовоож, элдэв хэрэггүй зүйл хийх хэрэггүй. Зүгээр л хөрштэйгөө ч юмуу найз нөхөдтэйгөө очиж уулз.