Амрагтайгаа та муудалцаж, үг хэлээ ойлголцож чадахгүй бүтэн шөнийг өнгөрөөсөн байж болно. Та хоёрын харилцааны ээдрээ 15 минутын дотор тайлагдаж эцэст нь хайртай хүн чинь хувцас хунараа хаман авч, хаалгыг чинь саваад одлоо. Та нулимс харуусал, эмзэглэл дүүрэн ганцаар үлдлээ.Уйлаж,гуниглах хэрэггүй. Ингэх нь танд огт тус болохгүй.
Тэгвэл анхаарлыг тань өөр зүгт чиглүүлэх, ашигтай хэдэн зүйл зөвлөе.
• Нойр чинь хулжиж амарч чадахгүй шаналаад байвал түүний чамд гомдож хэлж байсан бүхнийг сонс. Та 25 хүртэлх гомдол саналыг дурсахыг хичээгээрэй. Гэхдээ дээрх тоонд хүрэхгүй байвал бухимдах хэрэггүй. Үргэлжлүүлэх гэж хичээх нь таны нойрыг хүргэх болно.
• Чамд санаархаж, чамайг эргүүлэхийг оролдож, араас чинь гүйж байсан эрчүүдийг тоолоод үз. Тоо хэмжээ нь олон байх тусам танд санаандгүй сайхан учрал олон байна гэдэгт итгэх болно.
• Орхин одсон түүний муу зуршлуудыг дурс, тэгээд энэ бүхэн ард хоцорлоо гэж баярла. Байдаг сайн сайхан чанарыг бас дурс. Өөрийгөө тийм сайхан бүхнийг амссан аз жаргалтай хүн гэж тооц.
• Томоохон үдэшлэг зохион байгуулж найз нөхөдтэйгээ нэг үдшийг өнгөрүүл.
• Чи дахин өөр хайр дурлалтай учрах хүртлээ өчнөөн олон сэтгэл хөдөлгөсөн хайрын роман уншиж амжина гэж найз бүсгүйтэйгээ мөрий тавь.
• Үнэртэн усаа солиод үз. Цоо шинэ, өөрт чинь таалагдах сайхан үнэрийг сонго.
• Гэртээ байгаа цахилгаан хэрэгслээ засаж янзал.
• Чамтай хамт байсан амрагийн чинь тухай хэн нэгэн нь хов ярьж эхэлбэл ”Энэ надад хамаагүй” гэж түүнийг таслан зогсоо. Ингэж тэвчээртэй байж чадсан өөрийгөө магт.
• Мөрөөдлийн биелэл болсон хүнтэй учирч болох газруудыг тооцоол. Тэгээд яг хүссэн хүн чинь тааралдлаа гэж бодоход тэр таны хажуугаар өнгөрөөд явчихгүй байхаар бодож өөрийгөө хэрхэн авч явахаа бод.
• Сэтгэл зүйн тухай ном унш.
• Сайн сайхан дадал зуршлыг эзэмш.
• Болж өгвөл оройн цай уух үедээ гартаа ямар нэг ном барих эсвэл тагтан дээрээ гарвал зүгээр.
• Хэн нэгэнтэй ямар нэгэн далд санаагүй зүгээр л нэг аальгүйтээд үз. Бурхны аварлаар та одоо эрх чөлөөтэй байгаа болохоор та ингэхийг өөртөө зөвшөөрч болно.