Залуу бүсгүйд эх болох хүслээс гадна эр нөхөр нь эрүүл саруул чалхи сайтай байж л сая ээж болох мөрөөдөл биелнэ. Доорхи 10 дүрмийг баримталбал та амжилттай жирэмсэлж чадна :
-Хийжүүлсэн ундаа бүү уу : Хийжүүлсэн ундаа хүмүүс уудаггүйгээсээ жирэмслэх магадлал 16 хувиар бага байдаг гэнэ.
-Эрт унтаж амар : Сайн унтаж амардаг “эко” эмэгтэй амархан жирэмсэлдэг.
-Шүдээ сайн угаа : Амны хөндийн элдэв өвчин жирэмслэлтийг “хойш нь чангаадаг”.
-Биеийн тамираар ухаалаг хичээллэ : Долоо хоногт олон цагаар фитнессээр хичээллэдэг бол магадлал 42 хувиар буурна.
-Нөхрөө бүү зурагт үзэгч болго : Долоо хоногт 20 цагаас илүүтэйгээр зурагт үздэг эр хүний үрийн шингэний хэмжээ хэвийн эрчүүдийнхээс 44 хувиар бага байдаг.
-Стрессгүй амьдар : Сэтгэлзүйн хямралын үед жирэмслэнэ гэж байхгүй.
-Нөхрийнхөө гүзээг багасга : Илүүдэл жинтэй эр хүний үрийн шингэн хамгийн бага бас чанар муутай байдаг.
-Архи тамхи үгүй : Нөхрөө бас өөрөө ч архи тамхинаас татгалз.
-Гар утсаа та болон нөхрийнхөө өмдний халаасанд хийж явах хэрэггүй.
NUUTS.mn