Та хэр гярхай, ажигч хүн бэ?

  Ажигч гярхай байдал ер нь ямар ч бизнес, ажил мэргэжилд маш их хэрэг болдог зүйл.  Дийлэнх хүн дэргэдүүр нь тоохгүй өнгөрөөд байдаг зүйлийг л ажигч, гярхай хүн олж анзаарчихаад түүнээ ашиглан баяжиж, нэр алдарт хүрсэн түүх зөндөө. Харин та хэр ажигч,гярхай хүн бэ?*******

Энэ зураг дээрээс 1-90 хүртэлх тоог бүгдийг нь олж тоолоорой.

Цагаа хэмжиж байгаад, олсноо тэмдэглээд хайна. Шударгаар бүртгээрэй. Дарааллын дагуу шүү

 Тайлал

Ингээд хэрэв 10 минут хүрэхгүй хугацаанд бүгдийг нь олж тоолж чадаж байгаа бол “Үнэн тасархай ажигч, Жинхэнэ цоорсон гярхай” гэдэг цол авна.
10-15 минутын дотор бүх тоог олж чадаж байгаа бол “Яалт ч үгүй гярхай, ямар ч байсан ажигч” цол авна.
15-20 минутын дотор бүх тоог олж чадаж байгаа бол “Яах вэ байдаг л гярхай, юу гэх вэ болдог л ажигч” цолтой болно.
20 минутаас илүү хугацаанд бүх тоог тоолж чадсан бол  ”Ирээдүйд ажигч, хэтдээ гярхай болох тасарсан тэвчээртэй, цоорсон тэсвэртэй” гэсэн цолтой болно.

Энэ сонжоог давж гарсан бол яг адил 1-90 хүртэлх тоог арай өөр зурагнаас хайж олоод үзээрэй.

Хурц тод өнгө бас ажиглагдах байдалд багагүй нөлөө үзүүлдэг. Дээрх хоёртой адил тоог дарааллынх нь дагуу олно. Гэхдээ тоо нь арай цөөн. Яг хэд байгааг нь олоорой.

Ажигч, гярхай занг булчин хөгжүүлж байгаатай адилаар байнгын дасгалаар хөгжүүлж болдог гэдгийг сэтгэл судлаач, сэтгэл зүйч эрдэмтэд олон тооны судалгаагаар нэгэнт баталсан. Тиймээс анхаарал, ажигч гярхай зангаа байнга дасгалжуулан хөгжүүлж байх хэрэгтэй. Бага ч гэсэн тус болохын тулд ийм нэг дасгалыг сонирхуулж байна.

Анхаарал, ажигч гярхай байдал хөгжүүлэх дасгал

Өдөр тутам харсаар дөжирсөн гэж болохоор зүйлсийг жинхэнэ утгаар ажиглан харж сурах нь энэ дасгалын гол зорилго юм. Ингэж хэлэхээр ядах юмгүй мэт санагдаж байж болно. Гэхдээ тийм ч хялбар биш шүү, туршаад үз.

Урдаа тод өнгөтэй хамгийн энгийн зүйл тавь. Эхлээд энэ дасгалыг хийхэд хялбар байдаг болохоор л тод өнгөтэй зүйл гэж байгаа юм. Хэрэв хүсвэл та өөр дурын өнгөтэй зүйл тавьж болно. Юу ч байсан болно. Сэтгүүл, СД, шүдэнз, асаагуур, түлхүүрийн оосоор г.м. хамгийн энгийн, өдөр болгон таарч, харж байдаг зүйл. Урдаа тавьсан зүйол рүү хэсэг хугацаанд тайван харна. Ингэхдээ тэр байгаа байдлаар нь, нарийн ширийнтэй нь тогтоож авахын тулд их анхааралтай ширтэнэ.

Дараа нь нүдээ аниад харж байсан зүйлээ бодолдоо зураас, өнгө, халцархай г.м. бүх л нарийн ширийн, жижиг сажиг зүйлстэй нь бүхлээр нь төсөөлөн харж санахыг хичээнэ. Тэгээд дараа нь нүдээ нээгээд өмнө байгаа зүйлийг хараад бодолдоо дүрслэн харсан зүйлээс хэр ялгаатай байгааг харьцуулна.

Санаж чадалгүй орхигдуулсан зүйлсээ нэг нэгэнгүй тодруулаад дахин нүдээ аниад өмнө нь бодолдоо санан дүрслэсэн зүйлээ илүү дэлгэрэнгүй, илүү нарийн болгон харахыг хичээнэ. Дараа нь дахин нүдээ нээгээд харьцуулан гэх зэргээр тухайн эд зүйлийг яг тэр байгаа чигээр нь төсөөлөн харж чаддаг болтлоо хийнэ. Хийгээд байхаар аяндаа жижиг гэлтгүй ажиглаж харсан зүйлээ бүх нарийн ширийнтэй нь нэгбүчлэн тогтоодог дадалтай болно.

Зөвхөн харагдах байдал гэлтгүйгээр эргэн тойрондоо байгаа дуу чимээг нэг бүрээр нь ялган, ямар чимээ хаанаас яаж гарч байгааг нь тодруулан дүрслэх, ямар үнэр хаанаас гарч байгааг санах зэргээр мэдрэхүйгээ ашиглан энэ дасгалыг өөрийн хүслээр өргөтгөж болно.
Ингээд хийгээд байхад яваандаа хүмүүс ажигч, гярхай байдлыг чинь гайхах нь гарцаагүй.

Мартаснаас нийтлэлийн эхэнд байгаа зураг дотор 9 хүн дүрслэгдсэн байгаа шүү.

  • Зургааг нь олж чадвал таны ажигч, гярхай зан дундаж хэмжээнд байгаа юм байна.
  • Долоон хүн олж харж чадвал ажигч гярхай зан чинь дунджаас дээгүүр юм байна.
  • Найман хүн олж харсан маш гярхай хүн юм байна. Баяр хүргэе.
  • Есөн хүнийг есүүлэнг нь олж харж чадсан бол үнэхээр гайхалтай ажигч, дээр нь совин сайн хөгжсөн хүн байна. Тасархай.

чехлы на айфон 5sbest escort service


Та хэр гярхай, ажигч хүн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.