Чангарсан хатуу хөхтэй болъё гэвэл асуудал байхгүй. Таны хөх сайхан болно. Эмэгтэй хүний №1 асуудлыг нэг бол хөх юм. Заримдаа энэ маань Таны хүссэн хэмжээ хэлбэрт нийцдэггүй, хамгийн гол асуудал нь унжих гээд байдаг. Үүнийг засах нэгэн жор бий. Энэ бол фитнес юм.
Таны хөхийг хэлбэр галбиртай тэгээд чангалж өгдөг дасгалууд байдаг. Ийм дасгалыг хийхэд хэзээ ч оройтохгүй. Эхлээд онолоос эхлэе. Хөхний булчин шөрмөс мөрний үеэс эхэлдэг, дараа нь цээж рүү тархдаг. Цээж хөхний булчинд зориулсан ердөө хоёр төрлийн дасгал байдаг: 1-т, гарандаа гантел барин хоёр гараа тэлэх дасгал, 2-т, жим буюу суниах дасгал. Жимийг маш удаанаар хийх нь тохиромтой.
Яагаад гэвэл энд хоёр үе зэрэг ажилладаг: мөр, тохойн үе. Дасгалыг налуу байдлаар хийхэд булчингийн дээд хэсэг илүүтэй ажиллаж өгдөг. Хэрэв толгойгоо доош уруу байрлалаар хийхэд, цээжин хэсгийн доод хэсгийн булчин ажиллана. Хэрэв хэвтээ байрлалд бол цээжний төв хэсгийн булчин шөрмөс ажиллаж өгдөг. Энэ дасгал нь цээжин хэсгийн булчинг бэхжүүлж өгч улмаар таны цээж, хөх чангарч хатуулаг болно.
Амжилт хүсье!