Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн харцанд

Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн харцанд хэрхэн тусдаг талаар цөөн үгээр дурдъя. Учир нь эмэгтэйчүүд загвар хөөцөлдөхөөрөө өөрт зохицоогүй ч байсан

хамаагүй шинэ загвар л бол шүүрч авдаг нь эрчүүдийг шоконд оруулах шахдаг байна. Хүн үнэтэй чамин, дэгжин шинэ энэ тэр гэж хөөцөлдөхөөс илүү өөрт тань хэрхэн зохицож байгааг анхаардаг байх нь чухал. Эрэгтэй хүн бүр ямар ч эмэгтэй хүний хувцаслалтыг харж нүд унагаж, сэтгэл засаж явдаг. 17-50 насны эрчүүдийн дунд эмэгтэйчүүдийн хувцаслалт өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлдэг талаар санал асуулга явуулахад:

Богино банзал – сэтгэл сэргээж, дуу алдуулдаг
Урт банзал – “яахав зүгээр”.
Бариу даашинз – энэ нь бүх насны эмэгтэйчүүдэд гайхалтай зохидог хамгийн сайхан хувцас. Гэхдээ элдэв нэмэлт маяггүйгээр.
Өмд – ямар ч сэтгэгдэл төрүүлдэггүй. Яахав “Бариу бол сайхан бие галбирыг нь харцаараа үдэх л байх,
Өмд бол ажил, амралтын үеэр өмсөхөд хамгийн эвтэйхэн хувцас. Эрчүүд үүнийг ойлгодог. Гэхдээ л эрчүүд болзоонд ирэх бүсгүйгээ ямар хувцастай харахыг хүсдэгийг та ойлгосон байх.
Цагаан цамц – Ихэнх эрчүүдэд цагаан цамцтай эмэгтэй таалагддаг. Яагаад гэдгийг тэд тайлбарлаж чаддаггүй. Цагаан өнгө нь цэвэр цэмцгэр, нямбай байдлыг илэрхийлдэг. Нимгэн цагаан цамцны цаанаас дотуур хувцас нэвт харагдах нь тун эротик. Цагаан цамц нь хар өнгийн банзал, өсгийтэй шаахайтай хослохоор нарийн бичгийн даргын байнгын гоёл болдог. Ийм хувцаслалтыг эрчүүд таашаадаг.
Пүүз – өмдтэй адил сэтгэгдэл төрүүлдэг.
Өндөр өсгийтэй туфль – Гурван удаа давтан “Тийм” гэж хэлнэ.
Торгон оймс – Тунгалаг хар өнгийн эсвэл биений өнгөтэй, “наранд борлосон” мэт өнгөлөг бор, торон, торгон оймстой бүсгүйн хөлийг харах дуртай төдийгүй бүр “нүдээ унагаж” орхидог. Харин хурц тод өнгөтэй, элдэв тэгш өнцөгт хээтэй, цэцгэн нэхээстэй торгон оймс эрчүүдэд тийм ч аятай санагддаггүй гэнэ.
Охидууд хумсаа элдэв чулуу сэлтээр чимэглэдэг болсон. Эрчүүд иймэрхүү чимэглэлийг огт анзаардаггүй бөгөөд “Яахаараа ийм аймшигтай зүйлийг хумсандаа наадаг байна аа” гэж гайхширдаг. “Арван сантиметр хүрэхгүй хуруунд ийм элдэв чимэглэл ямар хэрэгтэй юм бол” хэмээн хөхрөлддөг гэнэ. Гэхдээ эрчүүдэд нэг өнгийн лакаар хумсаа будсан урт цэмцгэр хуруутай бүсгүйчүүд ихэд таалагддаг.
Гэхдээ л богино хар даашинз ертөнцөд мэндэлсэн өдрөөсөө л эрчүүдийн харцыг булаасаар ирсэн бөгөөд хэн ч хэзээ ч өөрчилж дийлэхгүй биз ээаквалоо новостиwomen escort service


Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн харцанд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.