ОЛОН УУЛ ГҮВЭЭ ХАМТДАА ДАВСАН ҮЕРХЭЛДЭЭ ҮНЭНЧ БҮСГҮЙЧҮҮД

Glorious MongoliaБайгалаа, Оюу хоёрыг бүсгүйчүүд нөхөрлөж, бие биедээ хань түшиг болж явахын үлгэрийг үзүүлж яваа уран бүтээлчид гэж болно. Хийл, төгөлдөр хуур хоёр хоршихын сайхныг хэлэх үү. Нэг сургуулийн, сонгодог хөгжим гэдэг туулахад бэрх замаар хамтдаа тэвчээртэй, зоригтой алхсаар хөгжимчин болцгоосон тэд хаа сайгүй хямрал нүүрлэсэн амаргүй энэ цагт ч хослон тоглож, тансаг хөгжмийн хөг аялгуугаар сонсогч, үзэгчдийн сонорыг мялааж, сэтгэлийг хөглөж явна.

Уран бүтээлч найзууд энэ удаа “Glorious Mongolia” хамтарсан тоглолтоороо зөвхөн Монголынхоо хөгжмийн зохиолчдын хийл, төгөлдөр хуурт зориулсан болон бусад хэлбэрээр бүтээсэн ч, эдгээр зэмсгийн хослолд зориулан найруулсан зохиолуудыг сонсгох юм. Чухам ямар ямар зохиол тоглох тухай тэд тэр бүр ярихгүй байгаа. Зөвхөн тэр үдшийн үзэгчдэд нээх “авдар” хэмээж буй юм. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Би чамд хайртай” киноны дуугаас авахуулаад монголчуудын сэтгэлд шингэсэн тансаг бүтээлүүд ар араасаа цуварна гэдгийг бол хэлж буй. Хөгжимчдийн хувцасны загварыг загвар зохион бүтээгч Ариуна Сүри гаргасан гээд тоочвол үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлж бэлтгэсэн зүйл олон.

Байгалаа, Оюу хоёрыг хамтарч эхлэхэд мэргэжлийн төгөлдөр хуурын багш нарын дунд Гайгүй төгөлдөр хуурч болох хүн хөнгөн жанраар тоглоод эхлэх нь үү дээ” гэсэн шүүмжлэл байсан юм. Оюу ч энэ мэт яриа сэлт байгааг мэдэж байсан бөгөөд сонгодог төгөлдөр хуурчийн замналаасаа буцаагүй гэдгээ тэрбээр өнгөрсөн хавар манай улсад болсон Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд III байр эзэлсэн амжилтаараа нотолсон билээ.

Сонгодог хөгжим л гэхээрээ хүнд, нүсэр, олон анги зохиолыг бүгдийг тоглодог, зарим хүмүүсийн хэлдгээр уйтгартай гэсэн ойлголтыг эвдэхийн тулд хүмүүсийг эхлээд хөгжимд дурлуулах хэрэгтэй, харин дараа нь “дарамтлах ёстой” гэсэн зарчимтай хийлч, төгөлдөр хуурч хоёр ийнхүү хамтран тоглосоор, олон олон уул гүвээ хамтдаа мятаршгүй давсаар. Тэдний энэ сарын 28-нд болох “Glorious Mongolia” тоглолтод нь амжилт хүсье.

 

 

Р.ОЮУНАА /ӨДРИЙН ШУУДАН/чехлы на айфоныasian escorts dubai


ОЛОН УУЛ ГҮВЭЭ ХАМТДАА ДАВСАН ҮЕРХЭЛДЭЭ ҮНЭНЧ БҮСГҮЙЧҮҮД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex