Түрэмгий дээрэлхүү зантай эр хүнтэй суусан эмэгтэйчүүд байнгын сэтгэл зүйн дарамтанд байдаг. Эцэс сүүлдээ уг занг нь яаж засаж болиулахаа хүртэл мэдэхээ байж мухардалд орох нь бий. Тэгвэл яавал нөхрийнхөө энэ занг дарж чадах вэ?
о Олон нийтийн дунд тэдгээр эрчүүд өөрсдийнхөө сул талыг нуухыг хичээдэг. Тиймээс ч тэд хүн амьтантай нийлж тэр бүр цагийг хамтдаа өнгөрүүлээд байдаггүй.
о Ялангуяа олон эрчүүд цугларсан газар тэд хорхойд хоргүй хүн мэт байж чаддаг. Иймээс түүний дутагдалтай зан араншинг нь хэзээ ч битгий нууж байгаарай.
о Түүний биеэ хэрхэн авч явж буйг нь гэр бүлийнхэндээ, түүний төрөл садан, найз нөхдөд нь хэлж байх. Нөхрийн чинь байр байдлыг мэдэх хүн байхгүй шүү дээ.
о Ах, эгчдээ илэн далангүй нөхрийнхөө байгаа байдлыг нь хэлдэг байх хэрэгтэй. Хэрэв нөхөрт тань ичих булчирхай гэж байдаг бол ичиж л таарна. Харин ах нар чинь эр хүний ёсоор нөхөртэй чинь ярилцаж, анхааруулж хэлэх нь мэдээж хэрэг.
о Хамгийн гол нь нөхөртөө аль болох тайван байх боломж бүү олго. Таныг дээрэлхэж доромжилсных нь дараа ямар амьдрал түүнийг хүлээж буйг тэр аяндаа мэдэх болно.
о Нөхрийнхөө уг занг нь тэвчиж чадна хэмээн түүнд боломж бүү өг. Тэгэх тусам та түүнийг улам өөгшүүлж орхих болно. Аливаа юмыг бага дээр нь дарах шиг сайн зүйл гэж үгүй.
о Түүнчлэн нөхрийнхөө дутагдалтай талыг нь шүүмжилж хэлэхээсээ санаа нь зовоод хав дараад өнгөрдөг. Энэ нь өөрөөс нь салаад явчих бий гэхээс айдагтай холбоотой юм.
о Хүүхдүүдэд маань эцэг хэрэгтэй. Муу эцэг байсан ч хамаагүй эцэггүй өссөнөөс л хамаагүй дээр хэмээн үздэг.
о “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэж үг байдаг боловч зарим тохиолдолд эсрэгээрээ эргэх нь ч бий. Иймд дандаа хүлцэнгүй, тэвчиж байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.