2023-06-01 06:26
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Монгол хүнийг тодотгогч үнэт зүйлс, соёл, сэтгэхүйгээ алдах ёсгүй

munkhzul munkhzul
2014-06-28
0 0
0

527-140385617185bcf2a01b3304b6great_500x500Энэ удаагийнхаа “Зочин”-ы хойморт УИХ-ын гишүүн М.БАТЧИМЭГИЙГ урьж, -“Монгол хэлний тухай хууль”-ийн талаар ярилцлаа.

-Таны төрж өссөн нутаг ус, бага насны дурсамжаар ярилцлагаа эхлэе…

-Би Өвөрхангай аймагт төрж өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин. Аав, ээж маань инженер, багш мэргэжилтэй жирийн сэхээтэн хүмүүс. Айлын том охин болоод тэр үү, дүү нараа халамжлахаас эхлээд гэрийнхээ аар саар ажлыг нугалдаг, хажуугаар нь хичээлээ сайн хийж гайгүй сурчих гэж хичээдэг хүүхэд байлаа.

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг мөртлөө гадаад хэл, бас нийгэм талдаа сонирхолтой, том болоод багш болно гэж мөрөөддөг хүүхэд байв. Ээж маань түүх, нийгмийн ухааны багш байсан болохоор ийн мөрөөдөхөд нөлөөлсөн гэж боддог.

Тэр үед англи хэлний сурах бичиг их ховор, орос хэл дээр нэг сурах бичиг олж аваад англи хэлийг наймдугаар ангиасаа бие дааж суралцаж эхэлсэн. Мэдээж, хүүхэд л болсон хойно тоглож наадах зав яаж ийгээд гаргадаг, үеийнхэнтэйгээ уулзаж шуугилдах дуртай байлаа.

-Зав чөлөөгүй төр, улсын ажлын зэрэгцээ сайн хань, сайн ээж байх үүргээ хэр биелүүлж байна вэ?

-Улс төрч хүний хувьд, тэр тусмаа улс төрд зүтгэж яваа эмэгтэй хүнд гэр бүлийн дэмжлэг үнэхээр чухал. Нөхөр бид хоёр багаасаа үерхэж, хөтлөлцөж явсаар амьдрал зохиосон болохоор бие биеэ сайн ойлгодог. Ер нь нөхөр маань миний хамгийн дотны найз, зөвлөгч, бас шүүмжлэгч.

Эмэгтэй хүн хэчнээн их ажилтай байлаа ч гэр бүл, үр хүүхдээ орхино гэж байхгүй шүү дээ. Ажпаа зохицуулж гэрийнхэндээ сайхан хоол хийж өгч цагийг хамт өнгөрүүлэхийг хичээдэг. Сүүлийн үед эцэг, эхчүүд завгүй болж байна.

Дээрээс нь интернэтийн хэрэглээ, техник технологийн дэвшлийн үрээр ч гэх үү, хүүхдүүд маань гэр бүлийн амьд харилцаанаас хол, компьютерийн ард өсдөг болж байна уу гэж эх хүний хувьд эмзэглэдэг. Би хувьдаа хүүхдүүдтэйгээ том хүн шиг ярилцаж, илүү ойр дотно байхыг хичээдэг дээ.

-Та саяхан УИХ-ын хэсэг гишүүдийн хамт “Монгол хэлний тухай хууль”-ийг өргөн барьсан. Энэ хууль эх хэл, соёлын төлөв нэлээд чухал алхам боллоо гэж олон нийт үзэж байна. Уг хуулийн талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол хэлний тухай хуулийн төслийг саяхан УИХ-аар хэлэлцэж батлахыг дэмжлээ. Ирэх намрын чуулганаар байнгын хороодоор хэлэлцэж эхэлнэ. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төсөлд ажиллаж байхдаа л монгол хэлээ хамгаалахын тулд бие даасан хуультай болох шаардлагатай юм байна гэдгийг мэдэрсэн.

Хэл соёлоо хамгаалж, хойч үедээ уламжлуулж өгнө гэдэг бол улс үндэстний оршин тогтнолоо баталгаажуулж байгаа хэрэг. Өнөөдөр төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажилладаг хүмүүсээс эхлээд иргэдийн монгол хэлний мэдлэг чадвар нийтээрээ ихэд доройтсон байна.

Гадаад нэр томъёог орчуулах ажил үндсэндээ зогссон. Хэл бичгийн дүрмийн нэгдмэл байдал алдагдсан нь хүмүүсийг ихээхэн төөрөгдүүлж байна. Гадаад хэлний сургалттай, гадаадын хөрөнгө оруулалттай зарим сургуульд монгол хүүхдэд монгол хэлийг нь заахаа больсон, гудамж талбайн нэр хаяг гадаад хэлээр түлхүү бичигддэг болсон гээд олон асуудлыг тоочиж болно. Ийм байдлаар олон жил үргэлжилбэл монгол хэл маань мөхөх аюулд өртөхийн ирмэгт ирээд байна.

-Хэдийгээр даяаршлын эрин зуун ч гэлээ төрөлх хэл, соёлоо хамгаалах нь бидний үүрэг. Энэ үүргээ иргэн бүр биелүүлж чадаж байна уу, хууль санаачлагчийн хувьд Та юу гэж дүгнэж байна вэ?

-Өнөөдөр бий болчихсон нөхцөл байдал, мэдээж төрийн бодлого, үйл ажиллагаанаас гадна иргэд, та бидэнтэй ч хамаатай шүү дээ. Ер нь хэл бол зөвхөн төрийн хэрэглүүр биш, хамгийн гол нь ард түмний баялаг шүү дээ. Хүмүүс хэлээ сайн мэдэж, хэрэглэж, хамгаалж байж тэр хэл амьд байна.

Иймээс “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-ийг өөрчилж “Монгол хэлний тухай хууль” боловсруулж байгаа юм. Энэ хуульд Ерөнхийлөгчөөс эхлээд бүх шатны төрийн байгууллагын алба хаагчид, иргэн бүрийн хүлээх үүргийг тодорхой заасан. Монгол хэлний тухай хуулийн төсөлд ажиллах үед олон хүн надад хандан санал ирүүлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Иргэд үнэхээр санаа зовниж, хүлээж байсан асуудал мөн гэдэг нь харагдсан л даа. Цаашид хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр хүн бүр эх хэлнийхээ манаач болоод явах боломж нээгдэнэ гэж бодож байна.

-Эх хэлний маань утга төгс чанар алдагдаад байна уу гэсэн эмзэглэл төрдөг юм. Ялангуяа, залуусын дунд. Үүний шалтгааныг Та юу гэж бодож байна вэ?

-Үнэхээр тийм шүү. Дунд сургуулийн хүүхдүүд “Тунгалаг тамир” романы хөдөөгийн монгол ахуйг зураг шиг дүрсэлсэн хэсгийг сонсоод ойлгохгүй байхыг хараад сэтгэл их эмзэглэж байлаа. Биднийг бага байхад ерөөл магтаал, домог, тууль, зүйр үг, дайралцаа үг, оньсого, үлгэр гээд л монголын ард түмний мянган жилийн оюуны охь дээж болсон бүтээлүүдээс эхлээд орчин үеийн том зохиолчдын шилдэг бүтээлүүдийг уншдаг, цээжилдэг, шалгалт өгдөг байж.

Өнөөдөр сургалтын хөтөлбөрт энэ бүхнийг маш бага тусгадаг болсон. Дээр нь бидний үр хүүхэд компьютер, солонгос киноны дунд өсч байна. Ингэхээр тэд маань яруу тансаг монгол хэлээсээ холдох нь аргагүй шүү дээ. Хэл төдийгүй монгол сэтгэлгээнээс холдож, ялангуяа, хотын хүүхдүүд бол малын зүс, цагаан идээнийхээ нэрийг  мэдэхээ больсон байна.

Монголын хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газарт амьдарч байна шүү дээ. Дэлхийн соёл, хөгжил дэвшлээс хоцрохгүй байх нь мэдээж чухал. Гэхдээ үүнийхээ хажуугаар монгол хүнийг тодотгогч үнэт зүйлс, соёл, сэтгэхүйгээ алдах ёсгүй. Үүнийгээ алдвал бид улсын хилээ хэчнээн манаад ч нэмэргүй, үндэстэн оршин байх аргагүй болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ талаар ямар бодолтой явдгийг тань тодотгоё…?

-Ганц асуултад багтааж хариулахад амаргүй. Энэ салбарт нэлээд хугацаанд ажилласан болохоор олон бодлоо уншигчидтайгаа хуваалцаж болно. Төр улс оршин байгаа л бол цэрэг армитай байх ёстой, батлан хамгаалах салбар бол төрийн зүгээс хамгийн түрүүнд анхаарч тордож явах учиртай салбар гэж боддогоо хэлмээр байна.

Манай цэрэг эрс, Зэвсэгт хүчин маань бүр Хүннү, эзэн Чингисийн үеэс дуурсах алдартай, бахархах түүхтэй. Ардчилалд шилжиж, нийгэм даяараа улс төр, эдийн засгийн давхар шилжилт хийж байсан хүнд үеийг батлан хамгаалах салбар нэр төртэйгээр давж гарсан. Манай цэргүүд дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд олон улсын энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийн хуудас болж явна.

Тэд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Гэхдээ энэ бол бүх зүйл төгс төгөлдөр сайхан байна гэсэн үг биш.

Цаашид Батлан хамгаалах бодлогодоо зарим шинэ хандлага бий болгох, Зэвсэгт хүчинд шаардлагатай шинэчлэл хийх, Батлан хамгаалах яамыг илүү иргэншүүлэх, хууль дээдлэх ёс, цэргийн хүний сахилга хариуцлагын тухай ойлголтыг буцааж сэргээх гээд их ажил байгаа гэж боддог.

Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье!

Ахлах дэслэгч Д.Мэндбаяр

Эх сурвалж: “Соёмбо” сонинчехлы для айфонов 4arabic escorts

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Сун Жүн Ки эхнэрийнхээ тухай анх удаа АМ НЭЭВ
Оддын амьдрал

Сун Жүн Ки эхнэрийнхээ тухай анх удаа АМ НЭЭВ

munkhzul
2023-05-29
Шон Мендес, Камила Кабелло нар Тэйлор Свифтийн тоглолт дээр БОЛЗОВ
Оддын амьдрал

Шон Мендес, Камила Кабелло нар Тэйлор Свифтийн тоглолт дээр БОЛЗОВ

nomun
2023-05-29
“Шөнө дундын бүжиг”-ийн гэнэтийн бэлэг С.Төгс
СКАНДАЛ

“Шөнө дундын бүжиг”-ийн гэнэтийн бэлэг С.Төгс

nomun
2023-05-29
Реппэр Big Gee эмээ, өвөөгийнхөө хүслийг биелүүлжээ
СКАНДАЛ

Реппэр Big Gee эмээ, өвөөгийнхөө хүслийг биелүүлжээ

nomun
2023-05-29
Girl’s Generation хамтлагийн дуучин Жессикагийн Blanc&Eclair брэндийн барилгыг шүүхээс хураажээ
Оддын амьдрал

Girl’s Generation хамтлагийн дуучин Жессикагийн Blanc&Eclair брэндийн барилгыг шүүхээс хураажээ

munkhzul
2023-05-29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу
Гадаад мэдээ

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

munkhzul
2023-05-31
0

Хятадын сансрын "Шэньжөү-16" нислэгийн багт, хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын  инженер Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар багтаж байна....

Цааш унших
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31
Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

2023-05-31
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

2023-05-31
Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

2023-05-31

Санал болгож байна

Жастин Теру Элизабет Херлиг эргүүлдэх болжээ
Оддын амьдрал

Жастин Теру Элизабет Херлиг эргүүлдэх болжээ

2019-01-18
Залуу арга зүйч багш
Хүмүүс

Залуу арга зүйч багш

2013-03-08
Женнифер Хадсоны гэр бүлийг хөнөөсөн эр бүх насаараа хоригдоно
Мэдээ

Женнифер Хадсоны гэр бүлийг хөнөөсөн эр бүх насаараа хоригдоно

2012-07-26
Хайраа дагах уу, ээжийхээ үгэнд орох уу?
Сэтгэлээ нээе

Хайраа дагах уу, ээжийхээ үгэнд орох уу?

2017-01-06
Эрчүүд үнсэлтээрээ өөрийгөө илэрхийлдэг
Сонжоо

Эрчүүд үнсэлтээрээ өөрийгөө илэрхийлдэг

2015-07-04
Instagram баячуудын сонголт

Instagram баячуудын сонголт

2016-05-11
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In