Топ модель Г.Уранцэцэг: Би хэзээ ч загвар өмсөгч залуутай суухгүй

12983ca29cfb41d5original

Аравдугаар ангиа төгсөнгүүт Германы “Izabo”  агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр 4 жил ажиллаж мөн Италийн  “Idole” агентлагт  гурван сар загвар өмсөөд ирсэн туршлагатай загвар өмсөгчдийн нэг  Топ модель Г.Уранцэцэгийн ярилцлагыг хүргэж байна.  Монголын хамгийн урт хөлтэй загвар өмсөгч, фото модель гэгддэг  түүнийг тойрсон элдэв хэл ам тасардаггүй.

- Та Германы агентлагт загвар өмсч байгаад ирсэн. Тэндээ суралцаад, загвараа өмсөөд байх боломж байгаагүй юм уу?
- Би аравдугаар ангиа төгсөөд  Оюунтуяа багшийнхаа урилгаар Герман явж тэндээ  дөрвөн жил  “Izabo”  агентлагт багштайгаа хамт модель хийдэг байсан. Уг нь бол би тэнд сурах зорилготой очсон л доо.  Гэтэл манай боловсролын систем  Германы  системтэй таарахгүй. Надад нэг бол сурах эсвэл загвараа өмсөх хоёр зам л байсан. Тийм болохоор тэндээ дөрвөн жил загвар өмсөгч хийсэн.  Үүний дараа ер нь эндээ ирж сургууль төгсч мэргэжил эзэмшчихээд эргээд тэндээ очиж загвар өмсөх ажлаа үргэлжлүүлье гэж бодсон л доо. Тэгээд л эргэж ирсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн.
- Эргээд очвол Германы агентлагтайгаа гэрээ байгуулаад ажиллаж чадах уу?
-  Хүлээж авалгүй яахав. Хэрвээ би эргээд очиж чадвал шүү дээ.
- Гадаадын агентлагтай гэрээтэй ажиллаад ирсэн гэхээр манайхан  их өндөр орлоготой, их мөнгө олдог гэж боддог.    Үнэндээ тэнд цалин мөнгөний асуудал ямар хэмжээнд байдаг юм бэ?
-  Манайханд нэг тийм ойлголт байдаг ш дээ.  Загвар өмсдөг л болчих юм бол их мөнгө олдог гэсэн. Энэ бол асар ташаа ойлголт. Би л хувьдаа зөвхөн өөрөө өөрийгөө болгоод л явдаг. Тогтмол цалин хөлс гэж үгүй. Яахав чи үнэхээр мэргэжлийн хэмжээнд байгаад, мэргэжлийн алхаж гишгээд,  агентлагуудын шалгуурт тэнцээд явж чадвал  мөнгө олохгүй биш олно. Гэхдээ Европын хэмжээнд бол үнэхээр загвар өмсөх ажил  урлаг болтлоо хөгжчихсөн. Олон жилийн түүхтэй, хөгжил нь дээд цэгтээ тулчихсан болохоор тэс өөр хэмжүүртэй л дээ.  Харин манайд бол одоо л хөгжиж эхэлж байна. Адаглаад л загвар өмсөгчийн букер байдаггүй. Энэ нь нэг ёсондоо менежер гэж хэлж болно л доо.  Тэнд тийм арга хэмжээ, тэр агентлагт шалгаруулалт болох гэж байна гээд, тийм өндөртэй, тийм нүдний өнгөтэй, дунд зэргийн үстэй  гэдэг ч  юм уу захиалгаа өгнө, тэрнийх нь дагуу моделиудаа холбож өгдөг тийм ажил хийх ёстой.  Манайд адаглаад энэ нь ч алга байгаа шүү дээ.  Яахав гадаадад гарч загвар өмсөөд их мөнгө олно гэж боддог охид бол хамгийн наад зах нь хэлний өндөр мэдлэгтэй бас боломжийн төрчихсөн. Дээрээс нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тодорхой хэмжээгээр өөрөөсөө зардал мөнгө гаргаад тэнд оччихдог, магадгүй эхний ээлжинд мөнгө төлөөд сэтгүүл дээр зургаа тавиулна, мөнгө төлөөд тайзан дээр гарна, тэгээд  дараа нь агентлагуудын хараанд өртөж амжилтанд хүрч чадахгүй бол хий дэмий л хайран мөнгө, цагаа үрэхийн нэмэр.
- Манайхан Европт бол амжилт олж чадахгүй гэсэн үг үү?
- Яг ч тэгж хэлээгүй байна. Тэнд Монгол дахь өрсөлдөөнийг бодвол тэс өөр. Азийн бусад орнуудаас ирсэн моделиудтай  биднийг харьцуулж жишиж үзээд  сонгож тайзан дээр гаргадаг
- Топ модель гэдэг өргөмжлөлийг хүртэхийн тулд хэдэн жил хөдөлмөрлөв. Загвар өмсөгчдийн мөрөөдөл бол топ гэдэг өргөмжлөлийг хүртэх л байдаг байх. Энэ өргөмжлөлийг авсаныхаа дараа юу хийе гэж бодож байна.   Хэдэн жил ч юмуу загвараа өмсөөд тайзнаас бууна, өөр зүйл хийнэ гэсэн төлөвлөгөө бий юу?
- Би анх 14-тэйгээсээ загвар өмсч эхэлсэн.  Яахав, тодорхой хэмжээгээр би Монголд үнэлэгдлээТоп модель болсныхоо дараа илүү их ажиллах хэрэгтэй болсон. Одоо бол би “Шилмэл загвар”-ын дэргэдэх сургалтанд хүүхдүүд бэлтгэж багшилж байгаа.  Энэ чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэхэд илүү анхаарах хэрэгтэй гэж л бодоод багшилж байгаа ш дээ
- Хувийн амьдралынхаа талаар төлөвлөсөн зүйл байгаа юу. Хүний эхнэр болж хүүхэд төрүүлэх гэдэг эмэгтэй хүн бүрт байдаг асуудал болохоор л ?
- Энэ талаар бодохыг ерөөсөө хүсэхгүй байгаа. Угаасаа ч би залуухан байна. Цаашид бүр их амжилтанд хүрэх гэж ажиллаж байна. Адаглаад л өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгөтэй, өөрийгөө үр хүүхдээ аваад явчих  чадвартай тийм болсон үедээ хүнтэй суух хэрэгтэй байх.  Тэрнээс биш өөрөө хэн ч биш байж хэн нэгний гэрт боолын ажил хийгээд явж байхыг хүсэхгүй байна.  Яахав, намайг өнгө мөнгөний сонирхолтой, явдал суудалтай ч гэх шиг  янз бүрээр бичиж л байдаг юм. Эхэндээ ч сонин дээр гарсан болгоныг хайж ирээд л уншдаг байсан. Сүүлдээ ч инээдтэй санагдаад тоохоо больсон. Миний чөлөөтэй байгаа нь  хүмүүст их олзлогддог юм шиг байгаа юм.  Би болохоор яг арваа төгсөөд, төлөвших насан дээрээ Германд амьдарчихсан болохоор хамаагүй задгай сэтгэлгээтэй болчихсон. Тэр маань манай Монголын эмэгтэй хүн тэгж болохгүй ингэж болохгүй гээд л их сонин сонин зүйлүүд байдаг ш дээ, тэрэнтэй нь зөрчилдөөд  л байдаг шиг байгаа юм
- Чамайг  Пунцагбалжир агсаны хүүтэй хамт амьдарч байгаад салсан гэж яригддаг. Түүний талаар ямар бодолтой байдаг вэ?
- Ер нь бол би тэр хүнтэй суугаагүй шүү дээ. Сүй бөгжийг нь аваад хурим найраа хийгээд нэг гэрт орчихсон бол суусан гэж хэлнэ биз дээ.  Яахав залуу хүмүүс үерхэж хамт амьдарч л байсан. Тэр хүн надад тохирох зөв хүн биш байсан. Тийм болоод л салсан.  Нэг хүнтэй үерхээд салах залуу хүнд байдаг л асуудал биз дээ.  Ер нь ч тэгээд юуны тулд хүний хувийн амьдрал гэж байгаа билээ, миний хувийн амьдрал надад л хамаатай баймаар
- Найз залуу бий юу?
- Байлгүй яахав.
- “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч  залуутай үерхэж байна гэж яригдаад байсан. Найз залуу чинь мөн үү?
- Үгүй дээ. Би хүүхэдтэй болбол хэзээ ч загвар өмсөгч болгохгүй гэж боддог байхгүй юу. Тэрэн шигээ би хэзээ ч загвар өмсөгч залуутай үерхэхгүй

shudarga.mn

аквалоо новостиdubai escorts independent


Топ модель Г.Уранцэцэг: Би хэзээ ч загвар өмсөгч залуутай суухгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 5 July 2014 Reply

iim aimshgii avgaichuud oorsdiigoo mon ch tom unelekh yumaa eniig khun tookhuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex