Дэрээ тэврэн унтдаг бол
Дэр таны найз, бүр дотны хүнийг тань орлодог гэсэн бодол хамгийн түрүүнд төрөх байх. Гэвч тийм биш аж. Үүнийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болох юм. Нэг бол та найз залуудаа тийм ч их итгэдэггүй, зүгээр л та хоёрын харилцаа илүү илэн далангүй байхыг хүсдэг, түүний сэтгэлийн нотолгоог хүлээдэг. Эсвэл түүнийг байхгүйд та ганцаарддаг.
Өөрийнхөө унтдаг талд унтдаг бол
Нэг талаас нь авч үзвэл, үргэлж нэг л газраа унтаж байгаа юм шиг… Тийм биш шүү. Хэн нэгэн нь захирах эсвэл огт эсрэг гээд та хоёрын харилцаанд ямар байр суурь эзэлдэг нь чухал биш. Энэ нь зөвхөн та харилцаандаа сэтгэл хангалуун байдгийн л шинж юм.
Түүний талд унтдаг бол
Та орондоо ч, эцэг, эхтэйгээ маргалдахдаа ч үргэлж түүний байр суурийг эзэлдэг. Үгүй ээ. Харин та хоёрын хэн нь ч нэгнээсээ урвадаггүй. Та хоёр бат бөх харилцаатай, түүнийг байхгүй үед та гал голомтоо хамгаалж, түүний байрыг халуун дулаан байлгадаг гэсэн үг. .
Ор голлож унтдаг бол
Та төвийн довтлогч болохын илрэл гэж бодож байна уу? Үгүй юм аа. Таны эзэлж байгаа төвийн байрлал та хоёрын бүх зүйл хэвийн, харилцаа хүчтэй, та өөртөө ч, залуудаа ч итгэлтэй байдгийг харуулж байгаа хэрэг.
нар.мн