Шартахгүй байх зарчимууд

sh112Найз нөхөдтэйгээ уулзах, ямар нэгэн баяр ёслол, тэмдэглэлт өдрийн маргааш нь зарим нэг хүний дотор эвгүй, шарталтын байдалтай болдог билээ. Энэ нь тухайн хүн яг юу хэрэглэсэнтэй нэлээд холбоотой.Тэгвэл энэ үед яах ёстой вэ? Монголчууд бидний хамгийн шилдэг арга бол “алтан медалтай бантан” идэх байдаг шүү дээ. Тэгвэл шартахгүй нь тулд юуг анхаарах ёстой вэ?

Судалгаанаас харахад согтууруулах ундаа болон дээрх зүйлсийг хамтад нь хэрэглэхэд таны цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 18%-иар нэмэгддэг. Энэ үед юу болдог вэ? Илчлэггүй ундаа, согтууруулах ундаа хоёр шууд л таны цусанд орж, согтох явцыг түргэсгэдэг байна.
“Тамхи бүү тат”

Тамхи татдаггүй хүмүүс хүртэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хааяа нэг татчихдаг билээ. Харин тамхи болон архийг хамтад нь хэрэглэвэл маргааш нь та шарталтын байдалд орох нь гарцаагүй хэмээн Брауны Их Сургуулийн судалгаагаар батлагдсан байна. Судлаачдын үзэж байгаагаар никотин бие организм дахь дархлааны чухал хэсэг болох цикотин болон уургийг гадагшлуулдаг гэнэ. Үүннэс болоод маргааш нь таны толгой тэсэхийн аргагүй өвдөж, урд байгаа бүх зүйл манантаж харагдах нь.

 “Бараан өнгөтэй согтууруулах зүйл бүү уу”

Согтууруулах ундаа үүсэх явцдаа хорт бодисыг бий болгодог. Энэ хорт бодис нь зөвхөн хямд архинд төдийгүй бусад бараан өнгийн виски, зарим нэг теккила, бренди гэх мэт үнэтэй согтууруулах ундаанд ч гэсэн байдаг байна. Нэгэн судалгаанаас харахад бурбон уусан 33 оюутан маргааш нь шарталтын байдалтай байсан бол архи уусан гурван оюутны толгой л бага зэрэг өвдөж байсан гэнэ.
“Амин дэм хэрэглэ”

Анагаахын судалгаанаас харахад хэдий чинээ согтууруулах ундаа хэрэглэн төдий чинээ амин дэм таны биед хэрэгтэй гэнэ. Ийнхүү хэрэглэсэн тохиолдолд элэг өөрийн гүйцэтгэх үүргээ биелүүлж чаддаг аж”. Үүнээс гадна согтууруулах ундаа витамин В-г багасгадаг бөгөөд ийнхүү шарталтын байдалтай болдог байна. В, В6, В12 амин дэмүүдийг хэрэглэх нь шарталтаас хамгаалах боломжийг олгодог аж
“Хөөстэй зүйлээс татгалз”

Мэдээж вискиг “Soda water”-тэй уугаад суух нь сайхан ч содатай ус болон согтууруулах ундаа ходоодоор дамжин бүдүүн гэдэс рүү ордог. Харин ходоодноос биеийн дээд хэсэгт байрлах нарийн гэдэс рүү орох бөгөөд үндсэндээ энд л согтуурах ундаа биед их хэмжээгээр шингэж, түргэн согтолт, шарталтын байдал үүсдэг.

купить iphone 5s casedubaiescort me


Шартахгүй байх зарчимууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.