Нүүрний батгаа өөрөө шахаж болохгүй

Батганы нэг онцлог бол шахах тусам гарах нь ихэсдэг. Батгыг хамаагүй шахснаар сорвижилт үүсэх эрсдэлтэй. Иймд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батгынхаа төрлийг тодорхойл.
a208423b41451d3bbig
1. Батга гарамтгай бол шарсан хайрсан хоол, шоколад, өөх тосноос зайлсхий.
2. Дотор эрхтэн доголдсоноор хоол боловсруулах систем хямарч батга гарах шалтгаан болдог.
З. Батганы төрөл байдаг тул шахахыг урьтал бүү болго.

Гөвдрүүт батга
Ийм батга нь янз бүрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгүй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь түрх.

Гүн идээт хэлбэрийн батга
Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нилээд гом хэмжээгээр гөвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлүүлсэн нь дээр.

Идээт хэлбэрийн батга
Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ процессыг хүлээ. Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гүн сорвижилт үүснэ.

Бөөгнөрч гарсан батга

Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч, өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггүй. Сорвижилт нь маш гүн, овон товон нүхтэй эдгэдэг учраас. Тиймээс хелико бактерын шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Харин өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн, хөнгөхөн шахаж болох юм. Хэрэв батга нь гарч ирэхгүй бол дахин шахах хэрэггүй. Хумсны ор үлдчихдэг.чехлы для macbook probody massage dubai


Нүүрний батгаа өөрөө шахаж болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.