Ажил амьдрал дээрээ урлагтай холбогддог хосууд

Тайз дэлгэцийн бүтээлээр олондоо танил хүмүүсээс гадна урлаг соёлынхны дунд шинэхэн залуу хосууд цөөнгүй байдаг. Хоёулаа олны танил байна гэдэг тийм ч олон тохиолдохгүй биз. Эрхэм уншигчид та бүхэнд тэднийг танилцуулж байна. МҮОНТВ-ийн бүтээл болох “Сарны нулимс” олон ангит киноны Эрхсарангийн дүрээр олны танил болсон жүжигчин Б.Энхмааг таних хүмүүс цөөнгүй. Гадаадад мэргэжил эзэмшсэн тэрээр Монголын сайхан залуусын нэгтэй үерхдэг. Түүний найз залуу Т.Бэлгүтэй нь “Эра модель” агентлагаас жил бүр рекламны шинэ дүр төрх шалгаруулдаг “New face” уралдаанд 2005 онд тэргүүн байр эзэлж охид бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулж байсан. Тэд гадаадад хамтдаа суралцаж байгаад эх орондоо ирээд багагүй хугацаа өнгөрөөж байгаа юм. Тэднийг ойрын найз нөхөд нь сайхан хосууд хэмээн ам нэгтэйгээр магтдаг юм билээ. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ш.Хишигбатыг хүмүүс дуучин Огийноогийн “Яаруулахгүй” дууны клипэнд тоглосноор андахгүй мэддэг. Тэрээр бага байхаасаа загварын ертөнцөд хөл тавьж одоо ч мэргэжлээрээ ажилладаг. Түүний эхнэр М.Анужин мөн л загвар өмсөгч мэргэжилтэй. Тэд өчигдөрхөн хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд байгаа өнөр өтгөн, залуу гэр бүл юм. Телевизийн уран бүтээлчдээс нэг гэрт орсон хүмүүсийг мэдэх хүн цөөнгүй. UBS телевизийн мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Чойжилсүрэн, “Хэцүү анги” уран сайхны киноны Сувдын дүрээр танил болсон Э.Уянга нар хуримлаад удаагүй байгаа. Мэргэжил нэгт, дээрээс нь нэг телевизэд уран бүтээл туурвидаг тэдний хувьд бие биенээ ойлголцоход хүндрэл гардаггүй гэх юм билээ. “Чойжоо ах” гэж авгайлан дууддаг Э.Уянга өнгөрсөн жил сэтгүүлчийн мэргэжлээр их сургууль төгссөн юм. Хошин урлагийн “Маск” продакшны залуу жүжигчдийн талаар үзэгчид мэднэ, Тайзан дээр ч тэр гудамжинд ч тэр хараад л таньдаг болсон гэхэд болно. Эхнэр нөхөр хоёулаа нэг продакшнд харьяалагдах тэдний амьдрал олны нүдэн дээр өрнөдөг. Б.Ариунаа нь өмнө нь Хувьсал продакшнд ажилладаг байсан. Одоо “Маск” продакшнд ажилладаг. Түүний нөхөр Бидо Дорж нар хөөрхөн охинтой ээж аавууд. Тэд амьдралынхаа хамгийн эрхэм зүйл болсон охиноо хүртэл тоглолтдоо тоглуулчихдаг авьяаслаг гэр бүл юм. Нөхөр нь бүжиглэдэг хамтлагтай, эхнэр нь загвар өмсдөг, жүжиглэдэг гээд тэдэнд үнэндээ өөлөх юм төдийлөн байхгүй. Загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч Шүүдэрцэцэгийг “Хайрлаж болох уу” кинонд тоглосноор үзэгчид таньдаг. Мөн “Анирлагч”, “Валентины захидал” зэрэг дэлгэцийн бүтээлд өөрийн чадвараа харуулсан залуу жүжигчдийн нэг. Жүжигчин Шүүдэрцэцэг сүүлийн үед МҮОНТВ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллах болсон. Харин түүний найз залууг “Mixx” хамтлагийн дуучин Темпо гэдгийг залуучууд андахгүй танина. Тэд үе үе цахим хэвлэлээр өөрсдийн хувийн бичлэгээ нийтэлж шуугиан тарьдаг сахилгагүй хосуудын нэг юм. Монголын хошин урлагийг олонд түгээхэд хүндтэй үүрэг хүлээдэг жүжигчин Дашхүүгийн хүү Галхүүг хүмүүс найруулагч, продюссер гэдгээр нь танина. Мөн УДЭТ-ын жүжигчин Хулангийн нөхөр гэдгээр ч мэддэг. Цөөнгүй кино найруулсан түүний уран бүтээлээс үзэгчдэд хүрсэн нь гэвэл “Тагнуулч аав”, “Фэйсбүүк од” зэрэг кино. Харин Хулангийн хувьд “Хориотой жүжиг”, “Сарны нулимс” олон ангит кино зэргээс гадна тайз, киноны олон дүрүүд байдаг. “Тагнуулч аав” уран сайхны кинонд жүжигчдийн хүүхдүүд тоглосноор үзэгчдийг улам татаж, хэдийнээ хүмүүсийн үзэх дуртай кинонуудын нэг болсон. “Шинэ үе” продакшны МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин Х.Намууныг тоглосон киноны дүрээр нь хүмүүс таньдаг болсон. Тэрээр мөн л Mixx хамтлагийн дуучин Гүнчин-Иштэй үерхэж байгаа юм. ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монголдоо уран бүтээлээ туурвих болсоор багагүй хугацаа өнгөрөөж байна. Тэрээр хоёр жилийн өмнөөс загвар өмсөгч О.Ариунзултай үерхэж эхэлсэн. “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг О.Ариунзулыг Дорнодынх гэдгээр нь хүмүүс андахгүй танина. Мөн тэд дөнгөж үерхэж байхдаа “Big fish” кинонд хамтдаа гол дүрүүдийг бүтээсэн. Үүгээр ч зогсохгүй дуучин найз залуутай гэсэндээ шийр хатааж хамтдаа дуу дуулсан нь одоо хүртэл үзэгчдийн сонсох дуртай хит дуунуудын нэг болж чадсан. UBS телевизийн гадаад мэдээний редактор, хөтлөгч Жаргалсайханыг дуучин Анутай үерхдэг гэдгийг хүмүүс мэднэ. Universe best songs тэмцээний 2010 оны шилдэг 25 оролцогчдод багтсан дуучин Ануг авьяаслаг нэгэн хэмээн дүгнэдэг. Тэдний хайр дурлалын романтик илэрхийлэл болсон зургууд нь цахим ертөнцөд шуугиан тарьсаар байна. Х.Хулан – See more at: http://www.mongolcom.mn/read/10733#sthash.V15qaB3e.dpuf

чехол для макбук эйр 13escorts in australia


Ажил амьдрал дээрээ урлагтай холбогддог хосууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Нэр: zochin Огноо: 24 October 2014 Reply

Hamagiin ehnii hosuud vneheer goe bn.

Нэр: zochin Огноо: 2 February 2015 Reply

Deereesee 3dah ni 2la eregtei ch ym shig kk

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.