Шингэн бага уух нь буруу зуршил нэн аюултай. Зарим хүн би уух хүсэлгүй учраас гэх нь бий. Ийм байж болно.
Ялангуяа настай хүний уух хэрэглээ бага болдог учраас дуршил төрдөггүй тал бий. Гэхдээ ямар ч үед ус уухаа мартаж болохгүй.
Усны хэрэглээг дэмжигчид биеийн жингээсээ хамааран хүн өдөрт 6-10 аяга ус уухыг хэвийн хэмжээ гэж үзэж байна. Өглөө босуутаа нэг аяга /230-250мл/ ус ууснаас хойш спортын дасгал, биеийн хүчний ажлын дараа, дуртай талхаа усаар даруулах гэх зэргээр ууж болно.
Харин хоол идэхээс 30 минутын өмнө ус уухаа мартав. Хэрэв хуурай хоол хэрэглэх бол 2 аягыг ч ууж болно. Ялангуяа илүүдэл жинтэй хүмүүс хоол идэхээс өмнө ус уух нь нэн тустай.