Залуу эзэгтэйд өгөх зөвлөмж

Өнөөдөр залуу гэр бүлийн дунд салалт их байгаа талаар сэтгэлзүйчид, секслогчид, статистикчид баримт дурдан ярьж, хэлэлцдэг болсныг бид мэддэг. Гэр бүл төлөвлөх Францын сэтгэлзүйчид гэр бүлийн хосууд салах эсэх нь ихэвчлэн эмэгтэй хүнээс хамаардаг гэж дүгнэсэн байдаг.
fee
Гэр бүл салахад тэдний үзэж буйгаар заавал ноцтой шалтгаан /архидалт, өмч хөрөнгийн маргаан гэх мэт/ түлхэц болох албагүй гэнэ. Харин өдөр тутам хийх магадлалтай өчүүхэн мэт алдаанууд том уршиг дагуулж болзошгүй аж.

Залуу эзэгтэйд зөвлөхөд:

Хэзээ ч бүү янш
Нөхрийгөө ам нээлгэхгүй л өөрөө яриад байдаг эмэгтэйчүүдийн дэргэд баргийн эр хүн тогтоход хэцүү байдаг. Нөхөр чинь нэг удаа бодлогогүй зүйл хийжээ. Үүнийгээ тэр ойлгоод уучлалт гуйсан. Гэтэл яншаа эхнэр тэр явдлаас хойш хэдэн cap, жил болсон ч заавал үүнийг нь сөхөж сануулж хамаг нервийг нь бардаг. Эцсийн дүнд салахаас өөр сайхан зам эр хүнд харагддаггүй.

Хадам ээжээ хэзээ ч бүү муу хэл
Хүний л эх болсон хойно хүүгийнхээ талд орж өмөөрөх явдал гарч болно. Үүнийг заавал буруугаар эргүүлж, асуудлыг хурцадгах хэрэггүй. Хадам эхийнхээ оронд өөрийгөө тавиад үз. Та ч гэсэн хүүгээ өмөөрөх байсан биз. Танай ээж чинь ийм тийм гэж нөхөртөө хэзээ ч бүү хэл. Хадам эхтэйгээ ойртоод сүйд майд болдоггүй юм гэхэд энгийн найрсаг харьцаатай байхыг эрхэмлэ.

Нөхрийнхөө секс чадварыг хамгийн дотно найздаа ч бүү хэл
Секс бол хоёрхон хүний дунд болдог эмзэг нарийн зүйл юм. Бусдад дэлгэж тавьдаг ярианы сэдэв биш. Эрчүүд өөрсдийнхөө секс чадварыг бусдаар дүгнүүлэхийг тэвчдэггүй.

Эр нөхрөө үргэлж магтаж сайшаа
Эрэгтэй хүн яг л жаахан хүүхэд шиг. Урмын үг хайрлах, магтах, хайрын үнсэлт өгөхөөс бүү залхуур.

Амттай сайхан хоолны жортой бай
Гэрийн сайн эзэгтэй гэхээр л бүх хоолыг сайн хийх албагүй. Анд найз ах дүүгийн нь ирэхэд нүүр улайхааргүй сайхан хоолны жор, сайхан хоол хийчих чадвартай байх нь чухал. Эхнэрийнхээ гарын хоолыг саналаа гэж ярьдаг эрчүүд хэзээ ч эхнэрээсээ салдаггүй аж.аквалоо отдыхvip escorts ny


Залуу эзэгтэйд өгөх зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.