Цэцэгс алагласан зуны зугаатай өдрүүдэд эмэгтэй хүн бүр л гоо үзэсгэлэнгээ гайхуулж гоё сайхан харагдахыг хичээдэг шүү дээ. Тэгэхлээр мэдээж үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг дэлгэр зуны дэггүй салхи намирсан үсээр чинь наадан бүсгүй таны төрхийг улам төгс ялдам харагдуулах нэгэн нууцыг дэлгэе.
Үнэтэй салонд эмчилгээ хийлгэсэн юм шиг гэрийн нөхцөлд үс арчлах хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар аргыг бид танилцуулж байна. Намирсан торгон үстэй болоход зардал ч багатай мөн хаанаас ч олдох доорх хэдэн зүйл байхад л болно. Үүнд:
-Алимны цуу /apple vinegar /
-глицерин
-1ш өндөг
-Оливын тос /шаардлагатай бол/
Үсний тэжээлээ бэлдэж хэрэглэх заавар: Алимны цуугаа глицеринтэй холин жигд найрлагатай болтол нь сайтар холино. Дээр нь өндөгөө хагалж хийгээд мөн сайтар хутгаж өгнө. Үүн дээрээ хэрэгтэй санагдаж байвал оливын тосоо бага зэрэг хийгээд бэлдэцээ нэгэн жигд болтол нь сайн холино.
Бэлдсэн тэжээлээ үснийхээ угнаас үзүүр хүртэл нь жигд тарааж өгнө. Зөөлөн гялгар уутаар үсээ битүүлээд дээрээс нь бүлээн алчуураар толгойгоо боож бигнэнэ. Ингээд бигнэсэн алчуураа тайлалгүй 2 цаг орчим үсэндээ тэжээл хүргэсний дараа шампунь ашиглан үсээ угаана.
Дээрх арчилгааг долоо хоногт 2 удаа хийх хэрэгтэй ба сарын дараа гэхэд үр дүнгээ өгч үс тань намирсан зөөлөн болгохыг мэдэрнэ. Энэ үеэс үснийхээ масксийг долоо хоногт 1 удаа хэрэглэхэд болно.
Эх сурвалж: Miss.mn