Энэ өдрийн зурхай

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 4. Баасан гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 7. Харцага одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонины орд (3/21-4/19):  Чимээгүй өдөр. Энэ өдөр бясалгал хийж, өөрийгөө дүгнэн эргэцүүлэн бодох зэрэгт таатай. Энэ өглөөг гэрийнхээ эргэн тойрныг цэвэрлэн, бага зэргийн тав тухтай болгох өөрчлөлт хийгээрэй. Та амралтын өдрүүдээрээ гадагш зугаалахыг хүсч байгаа бол энэ үдэш аялал жуулчлалын агентлагт очих нь зөв. Та өөртөө олдох цаг бүрийг бодож бясалгах, бичих, цэцэрлэгтээ ажиллах зэрэг чимээгүй орчинд хийх зүйлд зориул.
Үхрийн орд (4/20-5/20): Өнөөдрийн үүрэг даалгавраа биелүүлэхэд маш их зүтгэл тэвчээр шаардлагатай болно. Хувиа хичээсэн зан таныг илүү түгшүүртэй байдалд оруулна. Хэрвээ та хэн нэгнийг дарамталж байсан бол түүнээсээ өнөөдөр уучлалт гуй. Хэрвээ таны эргән тойронд хэт сэргэлэн хүмүүс байвал та болгоомжтой байж, тэднийг нүд салгалгүй ажаарай. Эс тэгвээс та завшааныг тэдэнд алдан өөрөө дараа нь уйлах хэрэг гарч магадгүй. Ажлынхаа дараа сайхан кино үзэх эсвэл ном унших цаг гаргаарай.
Ихрийн орд (5/21-6/21): Шинэ төсөл төлөвлөхөд бүхий л анхаарлаа хандуул. Өөрийн санаагаа хэрэгжүүлэхдээ бүү саад бол. Амар тайван байвал сайн. Өөрийн сэтгэл зүрхтэйгээ ярилц. Сэтгүүл гарга. Таны найз мөнгө зээлэхийг гуйж хэцүү байдалд оруулна. Та түүнд туслахыг хүсэх боловч буцааж өгнө гэдэгт итгэлгүй байх болно. Баталгаа ав.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Удаан харилцаатай байсан хүмүүс хамт амьдрахаар шийдэж магадгүй. Гэхдээ энэ шийдвэр нь шинэ хил хязгаар үүрэг хариуцлагыг тогтоох зайлшгүй шаардлагатай байх болно. Амралт удахгүй болно. Хэрэв та аялал зохион байгуулаагүй бол гэрээ цэвэрлэсээр байгаад амралтаа өнгөрөөх болохнээ. Та гадагшаа гарч ажлын боломж хай.

 

Арслангийн орд (7/23-8/22): Сайн муу хослосон өдөр. Гэрийн ажилд дарагдах нь. Төлөвлөгөөгөө ягштал баримтлахын оронд цагийг утсаар ярьж, нохойгоо салхилуулж, эсвэл телевизээр өглөөний хөтөлбөр үзэж болно шүү дээ. Өнөөдөр хийж байгаа зүйлдээ ухаантай байх нь чухал. Эс бөгөөс таны эргэн тойрон дахь хүмүүс тань үл ойлгох, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй тийм түрэмгий эсвэл хүлцэнгүй ааш гаргаж магадгүй.

 

Охины орд (8/23-9/22): Та зугаа цэнгэл хайж магадгүи. Охины тамирчид дуртай спортдоо гарамгай байж чадвараараа медаль авч магадгүй. Багийн ажиллагаа таны анхаарлыг бахь байдгаараа байдаг хүмүүс рүү татна. Та нарын зарим нь байгаль орчны болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд сонирхлоо хандуулж магадгүй.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Энэ өдөр нэлээд их сорилттой тулгарна. Энэ бүхэн таныг ажлаа хийхэд саад болох ба сэтгэл хангалуун бус байдалд хүргэнэ. Таны санхүү хүсч байсан зүйлээ авахад хангалтгүй байна. Жинлүүрийнхэн тогтвортой байдалд амархан хүрдэг тул та түр хугацаанд хүлээцтэй ханд. Бүх зүйл хуучин байрандаа орно. Өсөлт дэвшил, эерэг харьцаа, энэ өдөр тохионо.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хянуур өдөр. Шинэ зүйлс сурах эсвэл бусдад юм заах нь танд жинхэнэ хэрэгтэй зүйл байж мэдэх юм. Оронд нь асуудал бүрт анхаарлаа хандуулж шийдэхийг хичээгээрэй. Бас теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг гэх мэт тоглоомуудыг тоглож, усан санд орох нь танд өөрийн байдлаа тэнцвэржүүлэхэд тусална. Олны нүдэнд ил байдаг хүмүүс нийгмийн том хэмжээний арга хэмжээнд оролцохдоо ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаараарай.

 

Нумын орд (11/22-12/21):   Үр ашигтай өдөр. Хэн нэгнийг ятган өөртөө итгүүлэх болон бодол санаа, бодлого төлөвлөгөө чинь өнөөдөр их нэмэгдэнэ. Худалдааны зар сурталчилгаа болон түүн дээр авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө чинь хурлын үеэр их таатай дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд ч их өснө.

 

Матрын орд (12/22-1/19): Үр өгөөжтэй өдөр. Та хайрттайгаа илүү дотно харилцаанд орох болно. Олон матаруудынхны хувьд сүүлийн хоёр жил асар их өөрчлөлт шинэчлэлээр дүүрэн байсан . Таны хувийн хүчирхэг байдал болон өсөлт хөгжил чинь нэмэгдэн цаашдаа танд эерэг өөрчлөлтүүдийг авчран үргэлжлэх төлөвтэй байна.

 

Хумхын орд (1/20-2/18): Азтай өдөр. Аз таныг ивээх болно. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамруул. Ажил дээр чинь сорилт хяналт явагдах болно. Гэвч таны аливаа зүйлийн чадварын хүчээр энэ бүхнээс амархан дарамтгүй гарч чадна. Багын хамтрагч чинь таны ажлын төгсгөл хүртэл харж чаддаг шургуу занг чинь бахдах болно. Танд хэрэгтэй чухал үр дүнг өгөх бүх боломжийг бүү алд.
Загасны орд (2/19-3/20): Цог золбоотой өдөр. Боломж алдах, хайр дурлалд урам хугарах нь энэ өдөр сэтгэл дундуур байхад хүргэнэ. Ганц бие залуус бүжиг, спорт зэрэг үйл ажиллагаанаас эрч хүч авч чадна. Харилцаагаа бэхжүүлэхийг хүсч буй хүмүүст сонирхолтой, сэтгэл татам байх боломж өндөр байна. Цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсч буй хосууд оройн хоол хамтдаа идэх нь гайхалтай сайхан байна. Романтик орчин бүрдүүл.

аквалооny vip escorts


Энэ өдрийн зурхай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.