Эм нь хүйтэн, хөндий харьцвал эр нь ширүүн, догшин авирладаг

• Эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гарахад эмэгтэй хүн хүйтэн, тэвчээргүй байдал гаргадаг бол харин эрэгтэй хүн догшин ширүүн болдог байна.

• Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс сайшаалын үг сонсохыг маш ихээр хүсдэг. Учир нь эмэгтэйчүүд бидэнд сэтгэлийн дэм хэрэгтэй байдгийн нэгэн адил эрэгтэй хүнд сайшаалын үг чухал байдаг ажээ. Гэтэл үүнийг нь эмэгтэй хүн тэр бүр анзаардаггүй болов уу.
tumblr_lwstfx1s521r8fpcno1_500
• Мэдээж хэрэг амьдралын эхний үед бид бүхэн хоёр биенээсээ дээрх бүгдийг авч бас өгч чаддаг шүү дээ. Харин аажмаар энэ асуудал нь бага зэрэг хөндөгдөж эхэлдэг.

• Үргэлж эр хүнийг эерэгээр үнэлэхгүй, үзэл бодлыг нь няцаагаад байвал хүйтэн хөндий болж улмаар бүх юманд үл тоомсорлосон байдалтай хандах болно.

• Хайртай эмэгтэйгээ гомдоох эсвэл ямар нэгэн буруу зүйл хийсэн үед эмэгтэй хүн эрэгтэй хүн уруу “хэрүүлийн алим” шидэж эхэлдэг байна.

• Хэрүүл маргааны үед нэг нь л бууж өгөхөд хангалттай. Хэсэг хугацааны дараагаар чи н сэтгэлээсээ, хүндэтгэлтэйгээр уг асуудлынхаа талаар ярилцаж үзэх нь хамгийн зөв арга юм.

• Их бага гэлтгүй хэрүүл маргаан, зөрчилдөөн бидний дунд үргэлжид оршин байдаг. Энэ бол амьдралын жам ёсны асуудал.

• Нэн ялангуяа нэгнийхээ зүрхийг шархлуулах үгийг яриан дундаа хэлэхгүй байх нь чухал юм. Үгийн шарх хэзээ ч эдгэрдэггүй гэдэг үг байдаг. Тухайлбал “чи энэ гэрээс яг одоо юмаа аваад яв!” аль эсвэл “хэрвээ чамайг ингэхээ болихгүй юм бол би яваад өгье!” гэх мэтчилэн. Магадгүй хэзээ нэг өдөр энэ үг тань бодит болж хэн нэгэн нь энэ үйлдлийг хийж магадгүй юм шүү…

• Ямар ч маргаан, зөрчилдөөн үүссэн байлаа ч гэсэн гэр бүлийн нандин холбоо хэлхээг үгүй хийж болохгүй!

• Тэвчээр, хүлээцтэй байдал нь ямар ч таагүй уур амьсгалыг эерэг тал уруу нь чиглүүлж өгдөг.аквалоо ценыmiddle east escorts


Эм нь хүйтэн, хөндий харьцвал эр нь ширүүн, догшин авирладаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.