Дуучин Э.Минжинсорыг эх орондоо ирэх гэж байгаа тухай хаа нэг хэвлэлээр бичигддэг ч худал яриа байж таардаг.
Түүнийг таван жилийн өмнө Грек эртэй дэр нэгтгэж хоёр ихэр хүүхэд төрүүлэн, өдгөө нөхөр хүүхдүүдийн хамт АНУ-д амьдарч байгаа хэмээн ойлгох хүн олон. Гэвч саяхан дуучин бүсгүй өөрийн Facebook хуудаснаа ”Сонин сэтгүүлүүдээс ярилцлага авах хүсэлт ирдэг ч би одоохондоо яараагүй байна. Харин нэг зүйлийг залруулахад би нөхрөөсөө аль жирэмсэн байхдаа салсан. Одоогоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
Тиймээс нөхөргүй. Баярлалаа. Ойлгосонд” гэсэн комментийг үлдээсэн юм. Минжээгийн энэ тайлбарыг эх орондоо ирэх гэж буй тухайгаа илэрхийллээ хэмээн ойлгох хүмүүс ч байгаа бололтой.
factnews.mn