Та эрчүүдэд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ

1. Та харанхуй, нууцлагдмал хадан агуй руу ойртон очжээ. Таны мэдрэмж болон хийх үйлдэл юу байх вэ?

а. Харанхуй агуй намайг ид шидийн хүчээр татна.
б. Би орохыг хүсч байна. Тиймээс гар чийдэн хайна.
г.  Агуй руу хамт орох хэн нэгнийг хайна.
д. Юу ч намайг энэ харанхуй нүх рүү авч орж чадахгүй.

eyes-friends-girl-guy-guys-Favim.com-125553

2. Та -  шувуу. Ямар газар нутгийн дээгүүр нисэхийг та хүсэх вэ?

а. Мөнгөн сарны гэрэл туссан зах хязгааргүй цөл.
б. Дээрээс тоглоом мэт харагдах жижигхэн хөөрхөн хот.
г. Тэнгисийн эргээр.
д. Харанхуй ой, нууцлагдмал нуурын дээгүүр.

3. Алт, үнэт эдлэл зардаг дэлгүүрийн өмнө нэгэн эр тантай ярилцаж байна. Тэр танд бэлэг барихыг хүснэ. Та яах вэ?

а. Эхлээд түүнтэй танилцахыг хүснэ.
б. Авахыг хүсч буй гоёлоо зааж өгнө.
г. Татгалзана.
д. Гайхаж эргэлзэнэ.

4. Та ямар цэцэг бэлгэнд авахыг хүсдэг вэ?

а. Мөлхөө цэцэг
б. Багваахай
г. Зэрлэг цахирмаа
д. Наранцэцэг

5. Хэн ч таныг харахгүй байгааг мэдэж байгаа бол та хөлдөө эрх чөлөө -г олгодог уу? Хэрхэн суудаг вэ?

а. Хөлөө орооцолдуулна.
б. Урагш нь жийнэ.
г. Хөлөө ачина.
д. Ширээн дээр тавина.

6. Та амралтаа ганцаар өнгөрөөж байна. Усанд сэлэхээр явахаасаа өмнө та юу бодох вэ?

а. Тэнд эрэгтэй хүн байгаасай.
б. Өнөө орой би хэн нэгнийг уургалж авна даа.
г. Тэнд үлгэрийн юм шиг  чимээ аниргүй байгаасай.
д. Би удахгүй хэн нэгэнтэй танилцана гэж найдья.

7. Нэгэн үдэшлэг дээр найз бүсгүйн тань эр тань руу сээтэн хаяна.

а. Хариуд нь инээмсэглэнэ.
б. Найз бүсгүйгээ гомдоохгүйн тулд харц буруулна.
г. Түүн рүү ширүүн харна.
д. Энэ тухай найз бүсгүйдээ хэлнэ.

8. Та нүдээ анихаараа юу хардаг вэ?

а. Өнгөрсөн өдрийн олон янзын үзэгдэл, зураглал.
б. Тод өнгийн дүрс, хээ.
г. Тааламжтай харанхуй.
д. Тодорхой нэг хүний төрх.

9. Та алчуур боож, нүүрээ халхалсан эмэгтэйг хараад ингэж бодно..

а. Ямар гунигтай юм бэ, гашуудаж байгаа байх.
б. Бүхнийг харж байгаа хэрнээ өөрөө бусдад харагдахгүй байгаа нь түүнд таалагддаг болов уу.
г. Тэр ямар царайтай нь сонирхол татаад байна.
д. Вуаль бол их зүгээр юм, будах шаардлагагүй.

10. Танд зориулсан боодолтой бэлэг шүүгээнээс тань олдоно. Та яах вэ?

а. Дотор нь ю байгааг таахыг оролдоно.
б. Байранд нь үлдээнэ.
г. Бэлгийг задалж, мөн хариу бэлэг өгнө.
д. Шууд задлана. Маш сонирхолтой байна шүү дээ.

11. Таны бодлоор юу эмэгтэй хүнийг жинхэнээр нь дур булаам sexy болгодог вэ?

а. Бие барьсан, битүү загвартай даашинз.
б. Дотуур хувцас.
г. Ажил хэрэгч хослолын доторх цамц.
д. Өндөр өсгийт.


12. Нэгэн үдэш та нэгэн гайхалтай эртэй танилцана. Өглөөг та хаана угтах вэ?

а. Далайн эрэг дээр.
б. 5 одтой зочид буудлын люкс өрөөнд.
г. Уулын орой дээр.
д. Миний байранд.

13. Та буйдангийнхаа бүрээсийг солихоор шийджээ. Ямар материал сонгох вэ?

а. Өрөөний бусад зүйлстэй хослож нийцэх ёстой.
б. Хүрэхэд тааламжтай байх.
г. Ямар ч байсан яах бэ, тааралдсаныгаа л…
д. Хурдан элэгдэхгүй байх.

14. Та үдэшлэгт очно. Тэнд таны таних хүн нэг ч байхгүй…

а. Биеэ барина.
б. Үдэшлэгийн эзнийг олж бусдад танилцуулахыг хүснэ.
г. Цандарч болгоомжилно.
д. Өөрөө бусадтай танилцана.

15. Та турахуг хүсч байна. Эмч танд нэгэн хоолны дэглэм санал болгоно.

а. Энмэлэг рүү явна.
б. Өөр эмчид очно.
г. За, юу л болбол болог гээд тэр хоолны дэглэмийг барихыг оролдоно.
д. Хоол тэжээлийн дэглэмээ шийдвэртэйгээр өөрчлөн, хатуу мөрдөнө.

16. Ямар амьтан танд таалагддаг вэ?

а. Нугын…
б. Уутат имж, үр төлтэйгөө.
г. Үнэнчээр эзнээ ширтэх нохой.
д. Бохир шаварт хутгалдах гахай.

17. Нэгэн үдэшлэг дээр гэнэт цахилгаан тасарчээ…

а. Ямар гоё юм бэ?! Одоо лаа асаана даа.
б. Саяхан над руу инээмсэглээд байсан нөгөө нөхөр хаачив?
г. Энд нөөц хамгаалагч байгаа болов уу.
д. Гэрийн эздэд жаахан эвгүй явдал боллоо.

18. Та яаж үнсэлцэх илүү дуртай вэ?

а. Нүдээ аниад, хүчтэй хүсч.
б. Үнсэж байхдаа нөгөө хүнээ хардаг.
г. Хүчтэй үнсэлцэхээс илүү зөөлөн энхрий үнсэлтэнд дуртай.
д. Намайг энхрийлэхэд дуртай.

19. Та далайн эрэг дээр зогсож байхдаа юу мэдэрдэг вэ?

а. Надад уйтгартай, гунигтай байна.
б. Салхи миний үсийг үлээн хийсгэж байгаад баясна.
г. Далайн гүн онцгүй, айдас төрүүлнэ.
д. Эрх чөлөө. Учир нь миний харц хязгааргүй далайн чинадад гулгах шиг санагдана.

20. Амьтны хүрээлэнд байгаа ямар амьтныг та хамгийн түрүүнд суллаж явуулах байсан бэ?

а. Заан.
б. Ирвэс.
г. Бүргэд.
д. Гөрөөс.

21. Та яаж унтдаг вэ?

а. Хөнжлөө бүх талаасаа битүүлж хучдаг.
б. Хажуугаараа, атиралдаж гараа дэрлэж.
г. Дээш харж, хөл гараа салгаж.
д. Доошоо харж, гараа атгаж.

22. Эдгээр мэргэн үгсийн аль нь танд таалагдаж байна вэ?

а. Их зовлон нь хатан зоригийг шаарддаг.
б. Эр зоригтой байж гэмээнэ өөрийн амьдралыг бүтээж чадна.
г. Эр зориг нь болгоомжлолтой байх ёстой.
д. Хамгийн зоригтой нь өөрөө хүсч байгаа зүйлээ зориглож хийнэ.

23. Та сонгодог хөгжмийг ямар байдлаар сонсохыг хүсдэг вэ?

а. Ёслол төгөлдөр танхимд.
б. Чихэвчтэй, хамгийн чангаар нь тавиад.
г. Хоёулхнаа, гэрийн дулаан орчинд.
д. Лааны гэрэлтэй ширээний ард, романтик нөхцөлд.

24. Таныг гулгуураар гулгахыг урилаа гэж бодъё…

а. Ямар гоё юм бэ? Би хүчтэй мэдрэмжинд дуртай шүү.
б. Хэдийгээр аймаар байсан ч гэсэн заримдаа туршиж үзэхэд гэмгүй.
г. Татгалзана. Яагаад гэвэл өөр ажил надад байна.
д. Илүү эрсдэлд орох нь зохисгүй.

25. Танд эрэгтэй хүний юу нь таалагддаг вэ?

а. Алиа хошин зан.
б. Шийдвэртэй байдал.
г. Ухаан.
д. Хүч.

26. Таны шинэ найз залуу анх удаа гэрт тань ирлээ. Цэцэгнээс гадна хайрцаг бэлгэвч авчирна. Тэр нь халааснаас нь санаандгүй уначихжээ. Та юу бодох вэ?

а. Бодолтой л залуу юм.
б. Тэр үнэхээр намайг ийм хурдан бэлэн гэж бодож байгаа юм байх даа.
г. Дажгүй шүү, тэр маш шулуухан юм.
д. Тэр жаахан даруу баймаар юм.

27. Танд захиа бичих шаардлага гарчээ. Та яаж бичих вэ?

а. Нэг эхэлчих л юм бол зогсохгүйгээр бичнэ.
б. Би маш товчхон бичдэг.
г. Би өөрийгөө зовоож өгдөг.
д. Хэрэв бичих хэрэгтэй л юм бол хурдхан дуусгасан нь дээр.

28. Жаахан хатуу юм уусны дараа сээтэгнэх нь хялбар байдаг уу?

а. Үгүй.
б. Тийм.
г. Хэрэв халамцуу байвал онцгүй залуу ч сайхан залуу болж харагдаж болно.
д. Би хэзээ ч хатуу юм уудаггүй.

29. Мэдрэмж гэсэн сэдвийн дор зураг сонгохыг даалгалаа. Ямар утгатай зургийг илүүд үзэх вэ?

а. Хүүхдээ хөхүүлж буй эмэгтэй.
б. Дурлалт энхрий хосууд.
г. Толинд харж буй эмэгтэй.
д. Зуны нар туссан нуга.

30. Эдгээр үйлдлийн аль нь танд ойр байна вэ?

а. Дух руугаа унжсан үсийг хойш илэх.
б. Ханцуйнаас нь татах.
г. Хуруун дахь бөгжөө эргүүлэх.

д. Гараа цээжиндээ хаах, элгээ тэврэх.

173-150 оноо. Хүсэл татам эмэгтэй

Танихгүй эрчүүд таныг нүцгэлэх мэт ширтэх явдал танд олон удаа тохиолддог бололтой. Хэн ч эсэргүүцэж чадамгүй татах хүч танаас мэдрэгддэг. Хэдийгээр албаар ийм байдал гаргаагүй ч гэсэн, эргэн тойронд тань болж буй бүх зүйлд таны чөлөөтэй, нээлттэй байдал л буруутай.

Хязгаарлагдмал бус орчинд хүсэл тэмүүлэл, уран сэтгэмж нь баригдмал бус өсч хүмүүжсэн хүүхдүүд ертөнцийг гэнэн, баяр хөөртэйгөөр хүлээж авч чаддаг. Тиймээс, гайхан баярлах чадвар, таныг сэкси болгож харагдуулдаг гэнэн төрхийг та өөртөө хадгалан үлджээ. Мэдээж, таныг өөрийнхөө сэтгэлийг нуудаггүй гэсэн буруу ойлголт хүмүүст төрж, хаалга цонх нь нээлттэй байшинтай ч зүйрлэж болох юм. Та бусадтай маш богино хугацаанд дотны харилцаа үүсгэдэг. Зарим эрчүүд таныг хөнгөн, бас адал явдалд оролцож чаддаг гэж үздэг. Гэхдээ та эвгүй байдалд орохгүйн тулд хоёрдмол биш, хил хязгаартай байх хэрэгтэй болов уу.

149-129 оноо. Сээтгэнэж аальгүйтэх дуртай бүсгүй

Хурц, тодыг илэрхийлж таны төрхөнд эрчүүдийн харц унадаг. Та өөрийгөө өндөр өсгийтэй гутал, задгай даашинз, алхаа гишгээ, тормолзох харцаараа илүү тодотгож, эрчүүдийн анхаарлыг татахын тулд өөрийгөө нээлттэй харагдуулдаг. Та амьдрал, хайр дурлалд умбаж буй мэт харагддаг. Гэвч үргэлж өөрийгөө хэтрүүлэн харуулдаад байвал хэзээ нэгэн цагт энэ бүхнээсээ салах аюул тулгарч болзошгүйг анхаар. Таны гаргадаг бяцхан алдаануудаас болж сонгосон эр тань зовж шаналах вий. Үүнээс болж та томоохон алдаанд хүрч мэдэх юм шүү.

Нэг л өдөр таны сэтгэл татах чадвар бусдад нөлөөлөхөө болих вий. Хэтэрхий мэдрэмжтэй бүсгүй мэт аяглах нь таныг муухайн жүжигчин шиг харагдуулж, эрчүүд ч үүнийг шууд л мэдэх болно. Тэр таныг тоглоом мэт үзэж, түүний аясаар та хөдөлж…

Гэвч, ихэнх тохиолдолд энэ харилцаа удаан үргэлжлэхгүй…

 

128- 107 оноо. Хянуур бүсгүй

Та анхны харцаараа мартагдашгүй дурсамж үлдээгсдийн нэг биш яг л жинхэнэ үнэрийг нь мэдрэхийн тулд ойртож очих ёстой үнэртэй ус шиг бүсгүй аж. Та бусдад маш болгоомжтой, хянуур гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Тэгээд ч та мэдрэмтгий байдлыг үгүйсгэдэг, өөрийгөө хязгаарладаг бүсгүй. Танд хэрэгтэй зүйлц маш тодорхой байх ёстой. Хэрэв та түүнийг худалдаж авч чадахгүй л бол хүслээсээ зүгээр л татгалзаж чадна. Эрчүүдтэй мөн адил ингэж л харилцдаг.

Та аливаа зүйлд хурдан автдаггүй. Яг өөрийнхөө санаанд нийцэх эрийг л хүлээдэг. Мэдээж, үүнийхээ үр дүнд та богино хугацааны олон гайхалтай мэдрэмж, Гайхалтай учралуудаас хоцордог. Жишээлбэл, та санамсаргүйгээр харц тулгарснаас зүрх хурдан цохилж, толгой эргэх таатай гэмээр зүйлсийг мэдэрч чаддаггүй. Таны тархи бол бүх зүйлийг сайн ба муу гэсэн хоёрхон хэсэгт ангилдаг компьютер юм. Эрчүүд танаар бахархдаг, гэхдээ холоос. Тэд таны хүйтэн хөндий, өндөр шаардлагатай байдлаас эмээгээд ярилцаж чаддаггүй, бас шийдвэр гаргаж чадахгүй л явдаг

106-85 оноо. өөрийгөө дутуу үнэлдэг эмэгтэй

Юун түрүүнд таныг хамгаалах хүсэл эрчүүдэд төрнө. Дааруулахгүйн тулд хүрмээ нөмөргөмөөр, ямар ч хамгаалалтгүй бяцхан охин мэт сэтгэгдлийг та тэдэнд төрүүлдэг. Таны сэтгэл шилэн хоргонд байгаа мэт харагдаад байгаа ч гэсэн хүрч боломгүй… Санамсаргүй сээтгэнэж, сэтгэл тань уярч эхлэвч, яг шийдвэрлэх мөчид та эргэж буцан НАДАД БҮҮ ХҮР гэсэн байдалтайгаар ханддаг…

Та төгс хатагтайн дүр төрхийг бүрдүүлдэг аж. Магадгүй хүүхэд байхаасаа л сэтгэл хөдлөлөө нууж сурсан байх. Жишээлбэл, танд бие барьсан хувцас таалагддаг ч гэсэн яг эцсийн мөчид гадуур хувцсаа тайлан шихэдээс цааргалдаг. Хэрэв та сэтгэл санааныхаа энэ л баригдмал байдлыг давж чаддаг бол, өөрийнхөө мэдрэмжинг эрх чөлөө олгодог бол таны амьдрал илүү баялаг байх сан. Өөрийнхөө хүслийг илэрхийлэхээс бүү ай. Өөртөө итгэлгүй байдал, айдас зэрэг нь бүх зүйлийг нурааж орхидгийг санаж яв.

Ертөнцийг сэжигтэйгээр биш итгэлтэйгээр харж чадвал эрчүүдтэй харилцах таны харилцаа илүү амжилттай болох вий.

84-63 оноо. Сайн нөхөр буюу амьдралын найз эмэгтэй

Танаас эрчүүд яг л эхийн сэтгэлийг мэдэрдэг. Та өндөр өсгийтэй гутал, задгай даашинз зэргийг нэг их үнэлдэггүйгээр барахгүй буруу зүйл гэж боддог. Эрчүүдийн бахархсан харц тан дээр тусахгүй байлаа ч нэг их сэтгэлээр унадаггүй. Гэтэл олон эмэгтэйн хувьд ийм л харц амьдралынх нь хөшүүр болж байдаг шүү дээ. Та өөрийгөө зөвхөн албан ёсны байдлаар хүлээж авахыг л тэднээс шаарддаг. Эрчүүдэд та хамгийн түрүүнд бүх зүйлээ, бүр сэтгэл зүрхний асуудлаа ч хуваалцаж болох найз нөхөр шиг санагддаг. Та тэднийг анхааралтай сонсож, зөвөлгөө өгдөг, тодорхой зүйл дээр тусладаг. Таны харилцаа ихэнх тохиолдолд романтик, дэврүүн хайр дурлалаар эхлээд, харьцангуй тогтвортойгоор үргэлжилдэг боловч арай өөрөөр дуусдаг…

Танд түүнтэй хамт өнгөрөөх мартагдашгүй мөчүүд бий. Учир нь танд эмэгтэй хүний мэдрэмж, сэтгэл огт байхгүй гэж болохгүй. Зүгээр л, та хоёрын дунд юун түрүүнд хайр сэтгэлийн гэхээсээ илүү итгэлтэй, тогтвортой байдал бий болсон байна. Заримдаа энэ бүхэн түүнийг эргэлзүүлж ч мэднэ. Гэхдээ битгий зов, ихэнх тохиолдолд таныг аз жаргал, жинхэнэ таашаал хүлээж байдаг. Хэрэв эр хүн таны дэргэд итгэлтэй бөгөөд тайван байдаг бол түүнээс татгалзах шаардлагагүй шүү.

62-47 оноо. Мөрөөдөмтгий бүсгүй

Та үл үзэгдэгчийн малгай өмссөн мэт амьдардаг бололтой. Яагаад гэвэл, эрчүүд таныг ихэнхдээ анзаарахгүй өнгөрдөг. Та бусдын анхааралд өртөхгийн тулд юу ч хийдэггүй бололтой.

Та бүх хүнтэй яг адилхан харилцаатай байхыг хүсдэг. Энэ нь танд илүү тохиромжтой санагддаг, эсвэл өөрийнхөө мэдрэмжийг ил гаргахаас айдаг аж. Та сэтгэлийн гүндээ маш романтик, жинхэнэ агуу дурлалыг мөрөөддөг боловч хэн нэгэн таныг зовоох вий гэдгээс айдаг. Тэгсэн мөртлөө хэн нэгэн таныг жинхэнээсээ хайрлаж, айдас түгшүүрээс тань чөлөөлөхийг хүсч явдаг. Та үүнийг ганцаараа даван туулж чадахгүй шүү. Бидний аз жаргал бол бидний бүхнээс түрүүнд айдаг зүйл гэсэн утгатай эртний нэгэн зүйр үг байдаг юм. Тиймээс тэргүүнээ өргө, мэлмийгээ нээ, эргэн тойрноо хар, өөрийнхөө аз жаргалыг бүү алдаж явуул. Үлгэрийн хан хүүг бүү хүлээ. Таныг олохыг заасан тэмдэг байхгүй бол тэр таныг яаж олох юм бэ? Сэтгэлээ чангалаад, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө чөлөөтэйгөөр илэрхийлэх гарцыг хайгаарай. Ингэж чадвал таны өмнө хаашаа ч мултарч чадахгүйгээр хэн нэгэн гарч ирэх болно. Харж л байгаарай.бампер для iphone 4 купитьelite dubai escort


Та эрчүүдэд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: zulaa Огноо: 4 July 2014 Reply

yamr hariult ni hden onoo yum bee gdgiin bijeejee -_-

Нэр: Anonymous Огноо: 5 July 2014 Reply

оноогоо яаж мэдэх юм бол..

Нэр: завгүй хүн Огноо: 5 July 2014 Reply

Тэгээд оноогоо яаж мэдхийн эндээс чинь тэнэг юм

Нэр: zochin Огноо: 12 July 2014 Reply

onoogoo yaj medh ym be?

Нэр: Anonymous Огноо: 17 July 2014 Reply

yamar teneg uym be, onoogoo yaj medeh bj bnaa, eniigee guitsed hiigeechee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.