Жүжигчин Линдсей Лохан “GTA-V” видео тоглоомыг шүүхэд өгчээ

lintsi

Холливудын дуулиантай бүсгүйчүүдийн нэг Линдсей Лохан байнга л хэвлэлийн дуранд өртөж явдаг нэгэн билээ. Үргэлж энд тэндэнхийн шоу цэнгээнд очиж элдэв шуугиан тарьж явдаг тэрээр хар тамхинд донтож эмчилгээ хийлгээд авсан.

Тэгвэл шар хэвлэлийн баатар Линдсей Лохан “GTA-V” видео тоглоомын зохиогчдийг шүүхэд өгчээ. Учир нь энэхүү тоглоомын “Lacey

Jonas” хэмээх дүрийн гадаад төрх, хувцаслалт, дуу хоолой нь Лохантай маш адилхан гэнэ.

Тэр ч бүү хэл “Лос Сантос” гэдэг хот нь Лос-Анжелес хотоос санаа авсан бөгөөд Лоханы амьдарч байсан “Вест Холливүд”-ийн “Chateau-Marmont” зочид буудал ч тоглоомд гардаг тухай шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ. Мөн тоглоомд “Lacey Jonas” дүр нь алдартай жүжигчин бөгөөд папараци нараас зугтаж байгаагаар гардаг болох нь Лоханыг санагдуулдаг гэнэ. Тиймээс алдарт жүжигчин маань гомдол гаргасан бөгөөд одоогоор нөхөн төлбөрийн хэмжээг хэлээгүй байгаа гэнэ.

чехлы для iphone 6 купитьdubai cheap escorts


Жүжигчин Линдсей Лохан “GTA-V” видео тоглоомыг шүүхэд өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.