Британийн хан хүү Чарльз эхнэрээсээ салж байна

4Британийн Globe сайт нэгэн дуулиант мэдээлэл цацлаа. Эдний мэдээлж байгаагаар бол Британийн угсаа залгамжлах хан хүү Чарльз есөн жил ханилсан эхнэр Корнуолийн гүнж Камилла Паркер Боулзаас салж байгаа гэнэ. Хэвлэлийн бичсэнээр бол энэ салалт 200 сая фунт стерлингээр хэмжигдэж магадгүй байна. Энэ талаар хатан хаан Елизавета II Камиллатай ярьсан гээд дараагийн дугаартаа энэ тухай дэлгэрэнгүй бичнэ гэжээ.

Гүнж нөхрийгөө хаан ширээ залгамжлахыг хүлээж ядаад  салахаар шийдсэн бололтой. Хатан хаан ч түүнийг яахав хүссэнээрээ л бол гэхэд  харин Камилла хариуд нь гэр бүлийн бүхий л нууцыг хадгалахын тулд 200 сая фунт шаардсан гэсэн байна. Globe  хэвлэл ингэж дарамталсныг нь “гутамшиг” хэмээн нэрлэжээ.

66 настай Камилла Паркер-Боулз 2005 онд 65 настай Чарльзын хууль ёсны эхнэр болсон юм. Хурим болтлоо тэр хоёр 30 жилийн турш хайрын холбоотой байсан гэдэг. Тэр хоёрын халуун хайрын холбоо хан хүүг Диана Спенсертэй гэрлэхэд хаа очиж садаа болоогүй юм. Британичууд ч Чарльз, Камилла хоёрын холбооны тухай олон жил ярьж, эцэст нь энэ хоёр гэрлэсэн юм.

Ugluu-logo

чехлы для iphone 4ssexy massage dubai


Британийн хан хүү Чарльз эхнэрээсээ салж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.