Жимсний салат болон тарган дессерт
Бэлтгэх хугацаа – 10 минут
Орц:
- 8 ш нандин чавга /эсвэл ямар ч төрлийн хатаасан жимс болно/
- 3 ш гүйцэд боловсорсон гадил жимс
- 2 ш алим
- 2 ш лийр
- ¾ аяга үзэм
- ½ аяга цэвэр алимны шүүс
- цөцгийтэй эсвэл ванильтай тараг
Хийх арга
Алим, лийр, гадил жимсээ хальсалсны дараа бүх жимсээ жигдхэн жижиг дөрвөлжин хэрчинэ. Үзмээ нэмж хутгаад алимны шүүсээ дээрээс нь хийнэ. Үүний дараа жимсний салатаа таглаад хөргөгчинд хүйтэн болтол нь байлгана. Дессертээ аягалахдаа эхлээд таргаа аяганыхаа 1/3-ийг дүүртэл хийж жимсний салатаа дээрээс нь нэмнэ.
Жич: Таргаа сонгохдоо аль болох өтгөнийг сонговол зохимжтой.