Нимбэг арьсыг чийгшүүлж сэргээдэг

Lemon-Face-Beauty-Tips-for-Oily-Skin
1. Батганы хэмжээг багасгахын тулд өдөрт хэд хэдэн удаа арьсны асуудалтай хэсгийг нимбэгний хэрчмээр арчина. Арьс хөлрөх зуны цагт ч гоо сайхны энэхүү арга хэмжээг авч болно.
2. Нимбэг нь хэвийн болон тослог арьсыг чийгшүүлэх, сэргээх боломжтой. Үүнд: 1ш нимбэг, хагас аяга архи байхад л хангалттай. Нимбэгийг бүхлээр нь үрэгчинд үрээд дурдсан хэмжээний архи хийнэ. Ингээд 5 хоног харанхуй газар байлгана. Хугацаа дуусмагц хандыг марлиар шүүж аваад хэрэглэнэ.
3. Батгаших хандлагатай, тослог арьсанд архиар хандалсан нимбэгэн дээр хагас аяга ус хийгээд мөсний жижиг савнуудад хийж хөлдөөнө. Тэгээд хөлдсөн шоогоор нүүрээ арчих нь үр дүнд хүргэнэ.
4. Сэвх батгыг үл анзаарагдам болгох, цайруулахын тулд нимбэгний шүүсийг буцалсан устай тэнцүү хэмжээнд авч бий болсон хандаар арьсаа өглөө болон унтахын өмнө арчина.
5. Нимбэг нь үрчлээсийг багасгах үйлчлэлтэй бөгөөд арьсыг булбарай зөөлөн болгоно. Нимбэгний хэрчмийг усанд холиод нүүрээ арчихад үр дүнгээ өгнө.
6. Хэт хуурай арьсанд нимбэгийг бүхлээр нь үрэгчинд үрээд 100 мл спирт хийгээд нэг хонуулна. Үүний дараа марлиар шүүгээд хөөсөрсөн өндөгний уураг хийнэ. Бий болсон маскийг нүүрэндээ 15-20 минут байлгана.чехлы iphone 4escorts website


Нимбэг арьсыг чийгшүүлж сэргээдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.