Гэрийн аргаар онцгүй харагддаг мэнгэнээсээ салах 5 арга

Мэнгэ нь ямар ч хор нөлөөгүй бөгөөд эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаангүй зүйл юм. Зарим хүмүүс хэт олон болон онцгүй харагддаг мэнгэнээсээ болоод санаа зовж байдаг. Хар, бор, цайвар өнгийн мэнгэ байдаг бөгөөд меланоцид хэмээн нэрлэдэг эсүүд нөсөө толбо үүсгэснээс болж мэнгэ үүсдэг байна. Ихэнх мэнгэ 20-30 насанд гарч ирдэг ба хавтгай, товойсон, барзгар, үстэй, үсгүй гээд янз бүр байдаг. Генетикийн хүчин зүйл, гормоны нөлөө, нарны гэрлийн нөлөө зэрэг нь мэнгэний төрөлд нөлөөлдөг байна.

m2

Зарим мэнгэ насны явцад өөрсдөө алга болдог. Харин та онцгүй харагддаг мэнгэнээсээ салахыг хүсч байвал гэрийн аргаар хэрхэн мэнгээ эмчлэх аргуудыг сонирхуулъя.

1. Сармис

Сармис нь мэнгэнд хамгийн сайн нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн юм. Сармисанд агуулагддаг энзим нь нөсөөг боловсруулдаг эсийг багасгаж, устгадаг. Мөн хар нөсөө, толбо, соривыг арилгахад тустай.

• Шинэхэн сармисыг будтаад мэнгэн дээр тавина.
• Гадуур нь даавуугаар боогоод шөнөжин хонуулах ба эсвэл дор хаяж 4 цаг байлгана.
• Өдөр бүр тавтсанаар хэдэн өдөрийн дараа мэнгэ өөрөө хуурч унана.

Өдөр бүр давтахын өмнө хаодваргүйжүүлэх бодис юмуу архиар сармис тавих хэсгээ халдваргүйжүүлэх хэрэгтэй. Мөн мэнгэний эргэн тойрны арьсыг гэмтээхгүй хамгаалахын тулд тос түрхэж болно. Сармис нь арьсанд хүрснээр улайлгаж, түлж болзошгүй учир анхаараарай.

2. Алимны цуу буюу винегар

Винегар нь мэнгэ арилгахад нэн тустай бүтээгдэхүүн юм. Үүнд агуулагддаг хүчил нь мэнгийг хуурч унахад тусална.

• Жижиг хөвөн авч винегарт дүрээд мэнгэн дээрээ тавина. Даавуугаар боох юмуу наалт наагаад шөнөжин байлгана. Өдөр бүр давтсанаар ойролцоогоор 10 хоногийн дараа мэнгэ хуурч унана.
• Өөрөөр, мэнгээ бүлээн усаар сайн үрсний дараа винегараа гадаргуу цагаан цайвар болтол түрхэнэ. Өөрөө хаттал нь хүлээгээрэй. Өдөрт хэд хэдэн даа давтах хэрэгтэй.

Эхний хэдэн өдрийн дараа винегар мэнгийг бүр дор харагдуулж магадгүй гэхдээ 7 хоног өнгөрсний дараа илүү дээрдэх болно. Мэнгэний эргэн тойрны арьсаа хамгаалах үүднээс эхлээд арьсан дээрээ вазелин түрээрэй.

3. Иод

Иодын уусмал нь мэнгэ болон арьсан дээрх толбыг арилгадаг.

• Түрхэх хэсгээ цэвэрлээд 5%-ын иодын уусмал мэнгэн дээрээ дусаана. Хэрэв хавтгай мэнгэ бол иод тзрхэхийн өмнө эхлээд хуурайгаар үрээрэй.
• Гадуур нь боогоод шөнөжин хонуулна.
• Мэнгэ арилтал 1,2 долоо хоног өдөр бүр тавих хэрэгтэй.

Хэрэв боож хонуулахыг хүсэхгүй байвал өдөрт 2-3 удаа иодоо өөрөө хаттал нь түрхэнэ. эргэн тойрны арьсыг хөх өнгөтэй болгохгүй байхыг хүсвэл базелин түрхээрэй.

4. Хан боргоцойн шүүс

Хан боргоцойн шүүс нь мэнгийг цайруулж, бүдэг болгодог.

• Хан боргоцойн шүүсэнд хөвөн дүрээд мэнгэн дээрээ тавина.
• Шөнөжин байлгах юмуу өөрөө хаттал нь байлгана.
• Өдөрт хэд хэдэн удаа тавьснаар хэдэн 7 хоногийн дараа мэнгэ бүдгэрч, бараг харагдахгүй болно.

Үр дүнг хурдан харахын тулд цэвэр хан боргоцойн шүүс хэрэглээрэй. Мөн өөр хүчиллэг жимс болох нимбэгийн шүүсийг тавьж болно.

5. Сонгины шүүс

Сонгинод агуулагддаг хүчил нь мэнгийг арилгаад зогсохгүй арьсны өнгөнөөс ялгагдахгүй болгоно.

• Сонгины шүүсийг шахаад, хөвөн дүрж мэнгэн дээр тавина. 30 минут болон түүнээс дээш хугацаанд байлгаад угааж арилгана. Өдөрт 2-3 удаа тавтх ба дор хаяж 3 долоо хоногийн дараа үр дүн нь гарна.
• Өөрөөр, тэнцүү хэмжээтэй сонгины шүүс болон винегарыг холиод мэнгэн дээрээ түрхэж хонуулна. Өдөр бүр давтан сар тавих хэрэгтэй.

Эх сурвалж:  ohzaza.mnнакладки на айфон 4chinese escorts dubai


Гэрийн аргаар онцгүй харагддаг мэнгэнээсээ салах 5 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Hyodrella Огноо: 9 August 2014 Reply

жижиг мэнгэ бйавал энэ аргууд нөлөөлөх үү????

Нэр: Э.Балжинням Огноо: 26 June 2016 Reply

Энэ аргууд үнэхээр хэрэгтэй үр дүнтэй арга юм ба
йна

Нэр: ЭГИЙ Огноо: 12 October 2016 Reply

энэ аргуудыг бүгдийг нь хийх ёстой юу туршиж үзсэн хүн бну

Нэр: нэр Огноо: 28 November 2016 Reply

ene argiig herglej vzsen hun bnuu hariu

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016 Reply

ингэж үзсэн хүн бнуу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.