“Жэй Зи, Бейонсе нар аялан тоглолтынхоо дараа гэр бүлээ цуцлуулана”гэжээ

Beyonce-Jay-Z_900-600-06-25-13Дэлхий дахинд танигдсан хамгийн сайхан хосуудын нэг бол дуучин Бейонсе, Жэй Зи нар юм. Харин сүүлийн үед тэдний талаар таагүй мэдээлэл тархах болжээ. Тодруулбал Реппер Жэй Зи эхнэр дуучин Бейонсег хуурсан тухай яриа юм.

Тэгвэл Жэй Зи Миа гэх бүсгүйтэй зочид буудлаас гарч буй зураг “TMZ” сайтад тавигдсаны дараа хосууд тусдаа амьдарч эхэлсэн тухай гэрчүүд мэдээлсэн байна.

Жэй Зи, Бейонсе нар энэ сараас эхэлсэн “On The Run” хэмээх аялан  тоглолтоо хийсэнийхээ дараа гэр бүлээ цуцлуулахаар болсон гэж Бейонсегийн дүү хэвлэлийхэнд мэдэгдсэн аж.

Хэдийгээр Бейонсе эр нөхрөө араар нь тавьсан талаар ярьж хэлээгүй хэдий ч аялан тоглолтынхоо үеэр дууныхаа үгээр дамжуулан нөхөртөө гомдож буйгаа илэрхийлсэн байна. Дуучин бүсгүй “Resentment” буюу “Гомдол” нэртэй дууг дуулах үедээ “Бид зургаан жилийн турш хамт амьдарсан. Тэгэхдээ чи намайг эхэлж хуурлаа. Чамд ганцхан бүсгүй хангалттай биш гэж үү. Хэлээд өгөөч. Чи надаас залхсан гэж үү. Охин минь ингээд эцэггүй өсөх хэрэг үү” гэх мөртүүдийг уйлж дуулсан байна.чехол на айфон 4hot massage girls


“Жэй Зи, Бейонсе нар аялан тоглолтынхоо дараа гэр бүлээ цуцлуулана”гэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.