Бүсгүй таны сонголт загварлаг, чамин шийдэлтэй байвал дэгжин харагдана

Мөнгөтэй болонгуутаа үрэхээр тэмүүлдэг нь бүсгүйчүүд бидний төрөлхийн зан. Хэтэвчинд байгаа мөнгөө хурдхан шиг үрж дуусгах, “Энийг л авахгүй бол өнгөрөө” гэсэн шунал шоппинг хийж байгаа бүсгүй хүн болгонд төрдөг.
clothing-cool-fashion-fashion-girl-Favim.com-624991
Юун гэр бүлийн төсөв, юун хэмнэлт, юун эрүүл саруул ухаан. Өөрт дэндүү таалагдсан дэгжин цамц, хэрэглэсэн даруйдаа хэдэн насаар залууждаг гэх тосны гоёмсог сав нүдний чинь өмнө гялтганаад байхад төсөв хэмнэлтийн талаар бодохтой манатай.

Зогс. Амьсгаа ав. Одоо гарга. Түр зуур зогсоод дараах зөвлөгөөг санаарай. Танд тус болно гэдэгт 100 хувь итгэж байна.

1. Ямар ч зорилгогүй, найздаа хань болоод ч юм уу дэлгүүр битгий хэс
Ингэж дэмий хэссэнээр та өөртөө онц хэрэгцээгүй зүйл худалдаж авах нь гарцаагүй. Энэ бол бичигдээгүй хууль.

2. Цув авахаар явсан бол шаахай бүү худалдаж ав
Танд цув л хэрэгтэй гэдгийг сана. Шаахай бол цув биш!

3. Юм худалдаж авахдаа олон зүйл дахин дахин үзэж, сонголт хийхээсээ битгий ич
Өмсөж үзээд бай, Өөрийнхөө эрснийг олтол өмсөж үз. Олон ааш гарга, төгс төгөлдөр рүү тэмүүл. Худалдагч нарын ятгалга, хуурамч магтаал, хөөрхөн царайнд нь битгий руу татагд. Худалдагчийн зорилго бол танд бараагаа зарах гэдгийг санаж яв. Энэ бол тэдний ажил. Харин таны зорилго бол өөртөө төгс төгөлдөр зүйл сонгох. Бас худалдаж авах.

4. Таалагдсан зүйлээ шууд худалдан авах гэж бүү яар
Сонгосон зүйлээ түр хугацаа-гаар хадгалж байхыг худалдагчаас гуйгаад цаашаа бас жаахан яваад үз. Ингэснээр та олон сайхан зүйл харж сэтгэл ханамж аваад зогсохгүй эргэж ирээд нөгөө зүйлээ шал өөр нүдээр харах болно. Эргэж ирэхийг хүсэхгүй ч байж бас магадгүй. Тэгвэл тэр зүйл таных биш гэсэн үг. Ийм аргаар та мөнгөө хэмнээд зогсохгүй зөвхөн танд зориулагдсан төгс эд зүйлс сонгож, сайн имиж бүрдүүлж сурна. Түүнээс гадна та эрж хайснаа олж ялалт байгуулсан баатар болж шоппингоос таашаал авна.

5. Өлссөн үедээ битгий хүнсний дэлгүүр рүү яв
Өлсгөлөн ходоод тань таныг баахан хэрэггүй хүнс авахад хүргэнэ. Хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаж байгаад аль болох хүнсний зах, худалдааны төвөөс 1-2 долоо хоногийн нөөцтэйгөөр ав. Харин талх, сүүгээ бол цайныхаа цагаар ойролцоох дэлгүүрээс авч болно. Хүнсний зах дээрх хүнсний бүтээгдэхүүний сонголт арвин, хямд, шинэхэн тэгээд бас нэг дор бөөнөөр байдаг.

6. Гоо сайхны бүтээгдэхүүн бол өөр хэрэг
Та аливаа гоо сайхны бүтээгдэхүүн авахаасаа өмнө танд үнэхээр зайлшгүй шаардлагатай эсэхийг эргэцүүлж нэг бод. Маск авахынхаа өмнө нүүрэндээ хэзээ хамгийн сүүлд маск тавьснаа сана. Дараа нь гэртээ бэлтгэж болох хэд хэдэн маскийг хэрэглэж үзсэнийхээ дараа энэ маскыг худалдаж авна гэж өөртөө амла. Худалдаанд байгаа маск чинь химийн аргаар гаргаж авсан эд. Харин та гэртээ байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр маск хийнэ шүү дээ. Гэрийн нөхцөлд хийж болох маскны жорнуудыг интернэтээс хайж олоод хэд хэдийг туршаад үз. Таалагдахгүй бол дэлгүүрээс авна л биз.

7. Өөрийгөө эрхлүүл
Өөрийгөө хайрла. Өөртөө мөнгө битгий хайрла, таашаал авахаас бүү татгалз. Гэхдээ чухам юунаас илүү таашаал авч байгаагаа тодорхой болго. Магадгүй танд тэр шинэ шаахай огт хэрэггүй ч байсан юм билүү. Бүтэн 3 цагийг дэлгүүр хэсэхэд биш найз бүсгүйтэйгээ цай ууж буу халахад зарцуулсан нь дээр байсан ч юм уу. Эсвэл хүүдээ ном уншиж өгөх, нөхөртэйгөө цэцэрлэгээр зугаалах ч байсан юм уу.чехлы на айфон 5ыdubai escorts outcall


Бүсгүй таны сонголт загварлаг, чамин шийдэлтэй байвал дэгжин харагдана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.