Францын Ростанг бренд нь Монголд орж ирээд өөрийн салбарыг нээгээд 4 дэх жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Ростанг бренд нь 1789 оноос хойш үйлдвэрлэлээ явуулж эхлэсэн бөгөөд 325 жилийн урт түүхтэй, Дэлхийн олон оронд салбартай, савхин эдлэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдаршсан бренд билээ. Ростанг бренд нь 2012 оноос эхлэн Монголд өөрийн үйлдвэрийн бренд бүтээгдэхүүнийг албан ёсоор нэвтрүүлэхийн зэрэгцээ ”Ростанг Мисс-2012, 2013″ тэмцээнүүдийг Азийн модель агентлагтай хамтран зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн ”Ростанг Мисс – 2014″ тэмцээнийг өнгөрсөн 7 сарын 04-нд Азийн модель агентлагтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд 15 настай загвар өмсөгч Нармандах овогтой Мишээл тэргүүн байранд шалгарч, “Ростанг бренд”-ийн “нүүр царай” болох эрхтэй болжээ. Тэрээр саяхан болж өнгөрсөн ”Нийслэлийн Гоо охин-2014″ тэмцээний дэд байранд шалгарсан бөгөөд Монголын загварын ирээдүйтэй охидын нэг юм. “Ростанг Мисс-2014″ тэмцээний дэд байранд Мөнгөнцацралт шалгарсан бол 3-р байрыг Мөнгөнтуул тус тус эзлэжээ.
Тус тэмцээнд байр эзлэж, Ростанг брендын нүүр царай болохоор болсон охидууддаа амжилт хүсье. Ростанг брендын тэргүүн Жак Ростанг нь Ч.Содтуяа тэргүүтэй Азийн модель агентлагийн хамт олонтой тус үйл ажилллагааг хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид үргэлжүүлэн ”Ростанг Мисс” тэмцээнийг жил бүр хамтран зохион байгуулах болно гэдгээ итгэл төгс илэрхийлсэн байна.
А.Галт