Хувцсаа удаан эдэлье гэвэл..

Та бид гоё сайхан хувцас өмсөх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл өөрт байгаа хувцсаа аль болохоор удаан хэрэглэх аргуудаас танд хүргэе. Мөн хайртай хувцсан дээрээ санамсаргүй тохиолдлоор элдэв зүйл асгах тохиолдол бишгүй дээ гардаг. Ийм тохиолдолд хамгийн энгийн аргаар толбоноос ангижруулах аргыг ч бас мэдээд авахад илүүдэхгүй шүү.
clothing-rack
-Хар материалаар хийсэн өнгөө алдсан хувцсыг хар кофегоор өнгө оруулж болно. Тоосыг нь сайтар цэвэрлээд шаарыг нь шүүсэн өтгөн хар кофегоор арчина.
-Хувцсан дээр толбо болсон даруй толбо арилгах бодисгүй бол давсаар болгоомжтой үрэх хэрэгтэй. Толбо бүрэн арилтал давсаа хэд дахин солино.
-Ноосон цамцанд суусан хөлсний толбыг хоолны давсны чанасан уусмалд чийглэсэн алчуураар арчиж цэвэрлэнэ. Толбо бүрэн сайн арилахгүй үед спиртээр арчих хэрэгтэй.

-Торго, ноосон эдлэлд уруулын будгаас тогтсон толбыг цэвэр спиртээр арчиж арилгана
-Хөвөн даавуугаар хийсэн даашинзан дээрх жимсний архины толбыг буцалсан сүүгээр арчиж арилгана.
-Жимс, жимсний архины шинэхэн толбыг давс үйрүүлж, дараа нь савантай бүлээн усаар угааж арилгана.
-Зуны улиралд өмсөх хувцсыг хар бараан өнгөөр хийвэл нарны гэрлийн нөлөөгөөр өнгө нь амархан ганддаг.
-Нэхмэл хувцсыг мөртэй өлгүүрт өлгөх хэрэггүй, сунаж хэлбэрээ алддаг. Харин гялгар уутанд хийж хадгалсан нь дээр.
-Оёдлын машинаар резинтэй зүйл оёхдоо лаагаар зураас гаргавал хялбар болно.
-Маш нимгэн эдээр юм оёхдоо доор нь цаас хийгээд оёвол сайн.аквалоо отдыхwomen escort


Хувцсаа удаан эдэлье гэвэл..
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.