ДЭЛХИЙД ХӨРӨНГӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ ХААД

тэрбумтанИХ БРИТАНИИН ХАТАН ХААН II ЭЛИЗАБЕТА
Нас: 85
Хаан ширээнд суусан он: 1952
Хөрөнгийн хэмжээ: 60 тэрбум фунт стерлинг (94,8 тэрбум ам.доллар)
Британийн Хатан хааны өмч хөрөнгийн хэмжээг гаргахдаа зарим нэг үнэ ханш нь мөнгөөр илэрхийлэх аргагүй гайхамшигтай орд харшийг улсын өмч гэдгээр тооцдоггүй учраас бодож байснаас хамаагүй бага буюу зуу хүрэхгүй тэрбум ам.доллараар хөрөнгө нь үнэлэгддэг гэнэ. Хатан хааны мэдэлд Букингем, Кенсингтон, Сент-Жеймс болон Холирудын ордон, Виндзорын шилтгээнээс гадна бусад үл хөдлөх хөрөнгө гэр бүлийн өв залгамжилсан өмч гэдгээрээ байдаг. Мөн урлагийн гайхамшигтай баян цуглуулга зэргийг нь тооцоход II Элизабета яах аргагүй дэлхийн улс орнуудын хаадаас хамгийн баянд тооцогддог байна.

САУДЫН АРАБЫН ХААН АБДАЛЛА ИБН АБДЕЛЬ АЗИЗ АЛЬ САУД
Нас: 87
Хаан ширээнд суусан он: 2005
Хөрөнгийн хэмжээ: 40 тэрбум фунт стерлинг (63,2 тэрбум ам.доллар)
Саудын Арабын хааны хөрөнгийн эх үүсвэр нь нефть. Хар алтны арилжаанаас тус улс хоногт нэг тэрбум ам.доллар олдгийн тодорхой хувь нь хааны сан руу шуудхан урсдаг гэнэ. Түүнээс гадна Абдалла ибн Абдель Азиз Аль Саудын мэдэлд Арабын хамгийн шилдэг хурдан хүлгүүд бүхий асар том жүчээ байдаг. Тэрбээр морины том хорхойтон гэдгээрээ Арабын ертөнцөд алдартай нэгэн. Мөн төмөр хүлгийн арвин цуглуулгатай. Тэдгээрийн дийлэнх нь дэлхийд ховор нандин эд байдаг гэнэ.

АБУ-ДАБИГИЙН ШЕЙХ ХАЛИФА ИБН ЗАЙД АЛЬ-НАХАЯН
Нас: 64
Хаан ширээнд суусан он: 2004

Хөрөнгийн хэмжээ: 30 тэрбум фунт стерлинг (47,4 тэрбум ам.доллар)

Абу-Дабигийн шейх буюу Арабын нэгдсэн Эмиратулсын Ерөнхийлөгч Халифа ибн Зайд аль-Нахаяны хөрөнгө чинээг арвижуулагч нь мөн л нефть. Үүнд гайхаад байх зүйл ч байхгүй. Арабын нэгдсэн Эмиратын олборлож буй бүх нефтийн 80 хувийг Абу-Дабигийн нутгаас авдаг учраас Булангийн улсуудаас хамгийн баян нь Эмират. Түүнээс гадна эмир Халиф дэлхийн эдийн засагт жин дарахаар хөрөнгө оруулалтыг янз бүрийн салбарт харамгүй хийдэг бөгөөд үүнээсээ чамгүй их ашиг олдог юм билээ.

ТАЙЛАНДЫН ХААН ПХУМИПОН АДУЛЬЯДЕТ
Нас: 84
Хаан ширээнд суусан он: 1946
Хөрөнгийн хэмжээ: 28 тэрбум фунт стерлинг (44,24 тэрбум ам.доллар)
Дэлхийн хамгийн бэлтэй хаануудын нэгд Тайландын эзэн хаан зүй ёсоор багтдаг. Түүнийг баянаас гадна хөрөнгө мөнгөндөө тун ч аривч хямгач гэдэг юм. Тэрбээр хөрөнгөө тарааж цацах дургүй ч хэрэгтэй гэж үзсэн зүйлдээ харамгүй хөрөнгө оруулж чаддаг. Хааны хөрөнгөөр санхүүжүүлсэн 3000 гаруй төсөл Тайландын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж үр дүнгээ өгсөн. Түүний хөрөнгө орлогыг захиран зарцуулах эрхийг Хааны үл хөдлөх хөрөнгийн агентлаг эдэлдэг. Тайландын эзэн хааны үнэт чулууны гайхамшигтай цуглуулга хөрөнгийнх нь багагүй хувийг эзэлдэг аж.

ДУБАЙН ЭМИР МОХАММЕД ИБН РАШИД АЛЬ-МАКТУМ
Нас: 62
Хаан ширээнд суусан он: 2006
Хөрөнгийн хэмжээ: 25 тэрбум фунт стерлинг (39,5 тэрбум ам.доллар)
Дубайн эмир Мохаммед ибн Рашид аль-Мактум Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайдын алба хашдаг. Тэрбээр адууны хообийтой. Хамгийн сайхан морьд түүнд .байдаг. Түүгээрээ Дубайн эжүчээ дэлхийн хамгийн өндөр үнэтэйд тооцогддог. Мохаммед ибн Рашид аль-Мактум нефтиэс гадна олон салбарт ашигтай хөрөнгө оруулалт хийж ашиг олж чаддагаараа гайхагддаг юм.

БРУНЕЙН СУЛТАН ХАССАНАЛ БОЛКИАХ
Нас: 65
Хаан ширээнд суусан он: 1967
Хөрөнгийн хэмжээ: 24 тэрбум фунт стерлинг (37,92 тэрбум ам.доллар)
Брунейн султаны автомашины арвин баялаг цуглуулгын тухай дуулаагүй хүн ховор байх. Түүнд 3000-6000 төмөр хүлэг бий гэдэг. Тэдгээрийн дийлэнх нь тун цөөн тоогоор, захиалгаар цор ганцыг үйлдвэрлэсэн байдаг юм. Султаны Истан Нурул Иман ордны талбай 200 мянган ам метр. Тэр ордонд 1788 өрөө тасалгаа байдаг бөгөөд зөвхөн угаалгын өрөө л гэхэд 257 бий.

НИДЕРЛАНДЫН ХААН ШИРЭЭ ЗАЛГАМЖЛАГЧ ВИЛЛЕМ-АЛЕКСАНДР
Нас: 46
Хаан ширээнд суусан он: 2013
Хөрөнгийн хэмжээ: 10 тэрбум фунт стерлинг (15,8 тэрбум ам.доллар)
Нидерландын хааны титмийг өнгөрсөн жил өвлөж авсан шинэ хаан Виллем-Александрын өв хөрөнгийн дийлэнхийг үл хөдлөх хөрөнгөөс гадна урлагийн үнэтэй ховор бүтээлийн гэр бүлийн нуглуулга, гоёл чимэглэлийн зүйлс бүрдүүлдэг. Мөн тэрбээр “Royal Dutch Shel” компанийн 25 хувийг эзэмшдэг юм.

КУВЕЙТИЙН ЭМИР САБАХ АЛЬ-АХМЕД АЛЬ-ДЖАБЕР АС-САБАХ

Нас: 82
Хаан ширээнд суусан он: 2006
Хөрөнгийн хэмжээ: есөн тэрбум фунт стерлинг (14,22 тэрбум ам.доллар)
Сабахын жилийн “тэтгэлгийн” дийлэнх буюу ойролцоогоор 188 сая ам.доллар нефтийн орлогоос орж ирдэг. Эмир “хар алт”-ны нөөц барагдашгүй их биш гэдгийг маш сайн ойлгодог учраас улс орныхоо эдийн засгийг зөвхөн нефтиэс хараат байж болохгүй, олон салбарт амжюитай хөрөнгө оруулалт хийх замаар хөгжлвйн шинэ гарцыг тодорхойлох ёстой хэмээн үзэж эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлээд байгаа юм. Үүний тулд газар хувьчлалын нөхцөлийг зөөлрүүлэх замаар гадны хөрөнгө орууяалтыг татах ёстой хэмээн үздэг.

КАТАРЫН ЭМИР ХАМАД БИН ХАЛИФА АЛЬ-ТАНИ

Нас: 60
Хаан ширээнд суусан он: 1995
Хөрөнгийн хэмжээ: долоон тэрбум фунт стерлинг (11,06 тэрбум ам.доллар)
Катарын одоогийн эмир эцгийгээ Швейцарь руу амрахаар явсны хойгуур хаан ширээг нь булаан өндөр суудалд заларсан нэгэн. Гэхдээ түүний энэ үйлдлийг хэн ч гайхаагүй бөгөөд Ойрхи дорнодын улс орнуудын удирдагчдын дунд илүү холыг харсан бодлого явуулж чаддаг гэдгээрээ алдартай. Хамад бин Халифа аль-Танийг төр барьж буй цаг үед Катарт олон чухал өөрчлөлт гарсан. Бүс нутгаасаа хамгийн анх Катар эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг нээж өгсөн юм. Мөн газрын тосны салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах, гадаадын компаниудыг энэ сатбарт ажиллуулах бололцоог нээсэн нь түүний улс орныхоо эдийн засагт хийсэн шинэчлэлийн нэг гэж тооцогддог.чехол для ipad миниdubai escorts


ДЭЛХИЙД ХӨРӨНГӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ ХААД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex