Нидерландад эмнэлгийн тусламжтай амиа егүүтгэхийг хуульчилсан бөгөөд тусгай алба хүртэл байгуулжээ. Энэ алба ажиллаж эхэлсэн өдрөө л 60 дуудлага хүлээн авсан байна. Гэтэл ийм их дуудлага хэр хэмжээнээс хэтэрсэн гэж гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар тус алба эмчийн зургаан бригадтай ажиллаж байгаа аж. Хэрэв ийм төрлийн дуудлага нэмэгдэх тохиолдолд шинээр бригад зохион байгуулах шаардлагатай болно хэмээн тус төвийн захирал ярьжээ.
Эмчилж байсан эмч нар нь амиа егүүтгэхэд нь татгалзсан хариу өгсөн тохиолдолд тусгай эмч очиж үйлчилдэг байна. Амиа хорлох хүсэлтийг нь тариагаар, эсвэл тусгай үрлэн эмээр хийж гүйцэтгэдэг гэнэ.
Эмчийн тусламжтай амиа егүүтгэх явдлыг 2002 онд хуульчилж өгсөн бөгөөд хүчтэй өвдөлттэй, эдгэршгүй өвчтэй хүмүүст ийм зөвшөөрөл олгодог ажээ. Гэхдээ ийм төрлийн өвчтөнүүд урьдчилаад үхэх хүсэлтээ илэрхийлсэн байх ёстой юм байна.