Тоник буюу тамиржуулагч шингэн нь арьсны гүн бохирдлыг цэвэрлэж, арьсыг чийгшүүлж, нүх сүвийг агшааж, тэжээл өгч, өдөр, шөнийн тосонд арьсыг бэлтгэж өгдөг. Мөн арьсны чийгийн түвшинг тэнцвэртэй байлгадаг.
Гель- Ургамлын шүүсэнд суурилагдсан бүтээгдэхүүн
Крем – Ургамлын тосонд суурилагдсан бүтээгдэхүүн
Лосьон – Гель, кремийн нэгдлийг хэлнэ.
Флюд – Арьсыг тэнцвэржүүлэх, чийгшүүлж хамгаалах үйлчилгээтэй бөгөөд ихэвчлэн холимог, тослог арьсанд хэрэглэнэ.
Фоам- Хөөсрүүлэгч
Хуурай арьс
Хуурай арьс нь тэжээлийн дутагдалтай, чийгээ алдсан гэх мэт олон төрөл байдаг. Тэжээлийн дутагдалтай хуурай арьс нь энгийн нүдээр харахад жижиг үрчлээ үүссэн, өнгөө алдсан , уян хатан чанар буурсан буюу суларсан байдаг. Чийгээ алдсан арьс нь холцруутсан, нимгэн, эмзэг, өнгөө алдсан байдаг.
Гуужуулагч гель-FEELING GEL Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Цэвэрлэгч тос-CLEANSING CREAM Нүүрэндээ жигд түрхэж, хэсэг хугацаанд массаж хийсний дараа угаана. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ.
Тосон цэвэрлэгч-СLEANCING OIL Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ. Хурууныхаа өндгөөр массаж хийн будгаа хайлуулж, хөвөнгөөр арчиж арилгана.
Шингэн саван- CLEANSING GEL Хуурай арьсанд зориулсан нүүрний шингэн саван. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ. Дээрх цэвэрлэгчүүдээс өөрт тохирох цэвэрлэгчийг сонгон арьсаа гэрийн нөхцөлд маш сайн тогтмол цэвэрлэх нь эрүүл, торгомсог, уян зөөлөн арьстай байх нөхцлийг бүрдүүлдэг.
Тослог арьс
Тослог арьс нь нүүрээ хумсаараа зөөлхөнөөр маажихад хумсны завсар тослог нь наалдсан байдаг. Харахад л нүх сүв нь тэлсэн,тосон гялгартай байна. Ихэвчлэн тослог арьсан дээр хар батга гэх мэт үрэвсэл гарсан байдаг байна.Үрчлээ үүсэх нь бага .Ийм учраас арьс арчилгаа заавалчгүй хэрэгтэй.
Санамж: Тослог арьсанд мэдээж тослог багатай зүйл л хэрэглэнэ.
Тослог арьсны цэвэрлэгээ:
Гүн цэвэрлэгч хөөс- Deep cleansing foam Орой болгон нүүрний будаг болон арьсны бохирдлоо сайтар арилгахын тулд хөөсөөр угаах хэрэгтэй. Гүн цэвэрлэгч саван- Deep cleansing soap Тослог арьсыг хоногт хоёроос доошгүй удаа савангаар угаана. Халуун бүлээн усаар угаасны дараа хүйтэн усаар зайлж байх ёстой.
Нүүр цэвэрлэгч лосьон – Gleansing lotion Лосьон нь хүчиллэг шинж чанартай байдаг. Лосьон нь ихэнхдээ спиртийн найрлагатай байдаг. Цэвэрлэгч гель – GEL CLEANSER Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Батга, үрэвсэлтэй арьсанд: Тосон цэвэрлэгч – CLEAR CLEANSING CREAM Орой бүр бохирдсон арьсанд массаж хийх маягаар түрхэж, хөвөнгөөр арчиж авна. Батга, үрэвслийг хатааж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
Нүүрний саван – CLEAR WASH FOAM Тослог ихтэй, батга, үрэвсэлтэй арьсны саванг өглөө, оройд хэрэглэнэ. Тослог арьсны тослогийн хэмжээг тогтворжуулж, батга, үрэвслийг хатаана. Арьс чийгшүүлэх Тамиржуулагч шингэн –TONIC Арьсны өнгөн давхрагын бохирдлыг арилгахаас гадна хамгаалах, тамиржуулах, зөөлрүүлэх, амраах, сэргээх үйлчилгээтэй.
Чийгшүүлэх ампул – AMPOULE Өндөр чийгшүүлэх концентрат агуулсан тул арьсны уян хатан чанар ба өнгийг сайжруулдаг. Мөн цочирсон арьсыг тайвшруулж амраана.
Чийгшүүлэгч ийлдэс – ESSENCE Нүүр, хүзүү, хүзүүний нугалааны арьсыг татаж , маш сайн чийгшүүлж, зөөлрүүлж, арьсыг гэрэлтүүлдэг.
Чийгшүүлэгч тос – HYDRATING CREAM Арьсанд удаан хугацаагаар чийг өгч, өдрийн турш арьсыг зөөлөн, өнгөлөг байлгана. Чийгшүүлэгч маск – HYDRATING MASK Арьсанд чийг өгч, арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна.