Бүх төрлийн махан ба хиаман бүтээгдэхүүн хэрэглэж болно. Мөн загас, өндөг идэж бай. Аль болохоор давс чангатай хоол хэрэглэх ёстой. Лаазалсан хүнснээс айх хэрэггүй. Мөн төрөл бүрийн жигнэмэг, будааг хүнсэндээ өргөн хэрэглэж төмс, вандуй, мөөг, цагаан шошийг ямар ч байдлаар хэрэглэ.
Бүх төрлийн жимс, жимсгэнийг чөлөөтэй хэрэглэ. Ялангуяа гадил, жүрж, гүйлс, тоорыг ахиухан хэрэглэж хатаасан чавга, чангаанз, нанжин чавга тогтмол ид. Цай жимсний шүүс, кофе ч хэрэглэж болно.
Харин амттан, шоколад байвал та тэвчих хэрэгтэй. Мөн какао, өндөгтэй гурилан бүтээгдэхүүн идэх хэрэггүй. Ялангуяа сүүтэй зайрмаг, сүүтэй шоколад, сүүтэй чихрүүд бас болохгүй.
Охинтой болмоор байвал өндөг идэж болно
Давс багатай хоол ид. Гурилан бүтээгдэхүүн, жигнэмэгээс татгалзах хэрэггүй. Төмсийг бага хэрэглэ. Хүрэн манжин, вандуй өргөст хэмх улаан чинжүү, ногоон сонгино, шошны төрлийн ургамлууд идэж болно.
Хэрэв та охинтой болохыг хүсвэл төрөл бүрийн кофе, шоколад, кальци агуулсан рашааныг ундандаа хэрэглэ. Харин мах махан бүтээгдэхүүнийг хязгаарла. Амтат гуа, жүрж тоор, самар, хар чавга, давсалж хатаасан жимс, гахайн утсан мах, хиам, шарсан төмс, улаан лооль, нөөшилсөн жимс, хиам ба гахайн махнаас татгалз.