Өрөө тасалгаандаа цэцэг таривал агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгадаг сайн талтай. Түүнчлэн
компьютер, цахилгаан хэрэгслийн соронзон орны үйлчлэл, хорт туяа, тамхины утааг өөртөө шингээгээд хүчил төрөгч ялгаруулдаг шидтэй “амьтад”. Эзэн нь цэцгээ хэдий чинээ хайрлана, төдий чинээ сайн энерги ялгаруулдаг хэмээн ярь даг. Ялангуяа бага насны хүү хэдтэй, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн айлд цэцэгс өдрөөс өдөрт өнгө үзэмж нэмэн ургадгийг судлаачид тогтоожээ.
Эзнийх нь сэтгэл санаа өөдрөг, ажил нь бүтэмжтэй байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг гэнэ. Харин гэрт нь байнга хэрүүл маргаан гардаг, уур цухал ихтэй хүмүүс амьдардаг бол цэцэг төдий сайн ургахгүй, гундуу байдаг гэж цэцэгчид үздэг юм билээ. Мөн өргөст кактусыг гэрийн үүдээр тавибал муу хэл ам зайлуулдаг бөгөөд хэт ягаан туяаны цацрагийг өөртөө шингээж, эд хөрөнгө далладаг гэх. Харин том навчтэй удамбор нэлээд “архичин” ургамал. Түүнийг тодорхой давтамжтайгаар архиар “угжаад” байвал тэр хэрээр навч нь томорч, өндөр ургадаг зуршилтай. Тэгвэл энэ удаа танд аль өрөөндөө, ямар цэцэг ургуулбал тохиромжтой талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргье.
Гал тогоо эмэгтэйчүүдийн хувьд чухал өрөө. Тэнд халуун бас чийгтэй байдаг тул температурын хэлбэлзлийг сайн даадаг, тэсвэртэй ургамал зохиомжтой. Жишээ нь, өвслөг ногоон навчит, удаан цэцэглэдэг ургам лыг сонгож болно. Унтлагын өрөөнд хүмүүс харьцангуй бага цагийг өнгөрөөдөг. Энэ утгаараа тарьсан цэцгэндээ тэр бүр анхаарал хандуулдаггүй талтай гэнэ. Ерөнхийд өө унтлагын өрөө нийцэцгийг цонхны тавцан дээр байрлуулахад хамгийн тохиромжтой. Хэрвээ танай энэ өрөө талбай томтой бол хагас сүүдэрлэг газар дуртай, өндөр ургадаг цэцэг тохирно. Харин ажлын өрөөний цэцэгс тэсвэртэй, удаан хугацаанд арчилгаа шаардахгүй тусмаа сайн бөгөөд хэт ягаан туяа, агаар сайн цэвэрлэдэг навчит болон цэцэглэдэг ургамал сонгоорой.
ЦЭЦЭГС ЯГ Л НЯЛХ ХҮҮХЭД ШИГ ААШИЛДАГ
Та тасалгааны цэцэг худал дан авах гэж байгаа бол тухайн ургамал өнгө үзэмжээ удаан хадгалж чаддаг, хэр арчилгаа шаарддаг, аль өрөө, ямар орчин зохимж той, эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Уг нь гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэсвэртэй, өвдөх нь бага бай даг аж. Гэхдээ худал дан ав сан ургам лаа хэрхэн арч лах, до лоо хоногт хэдэн удаа услах, хаана байрлуулах та лаар худалдагчаас заа вал асуу гаарай. Учир нь ямар ч цэ цэг орчин болон эзэн нь солиг доход эмзэг байдаг гэнэ. Жаахан хүүхэд таних гүй айлд яадаг билээ, яг тийм зан гар гадаг хэмээн цэцэгчид зөвлөв. Цэцэг бүр харилцан адил гүй хэмжээтэй ус шаарддаг бөгөөд өдөр бүр усалж болохг үй. Ерөнхийдөө долоо хоногт хоёр удаа жижиг цорготой шүр шүүрээр навчинд нь ус хүргэлгүй, зуны цагт орой, өвөл өглөө усална. Ургамлын үндэс хэт хүйтэн усыг сорох чадвар муу байдаг. Иймд крантны хүйтэн усыг са ванд хийж нэг хонуулахад та салгааны температуртай ижил болж, хлор нь бас уурших ёстой. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа услаад 40- 50 минутын дараа бордоогоо хийнэ. Зориулалтын бордоо байх гүй бол мах угаасан ус, нун тагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог. Гэрэл ду тагдвал навч нь цайж зөөлрөн хэлбэр нь өөрчлөгдөх, иш нь сунах цэцгийн тоо цөөрөх, цэцэг лэлт зогсдог. Тасалгааны ур гамал бүр харилцан адил гүй гэрлийг шаарддаг тул ур гамлаа тасалгаанд зөв байр луулах нь чухал. Зуун настыг нар тусдаг цонхонд ойр байр луулах хэрэгтэй. Харин хонхонцэцгийг гэрэл бага шаарддаг газар тавьж болно.
МӨЧРӨӨР НЬ УРГУУЛДАГ ЦЭЦЭГТ ШИНГЭН ХӨРС ТОХИРОМЖТОЙ
Цэцэг суулгах савны ёроолд агааржуулах нүх гаргаарай. Навчин дээрх тоос шороог арчиж, шүршиж цэвэрлэх хэрэгтэй бөгөөд 1-2 жил болоод савыг нь томруулах шаардлагатай. Тухайн ургамлын онцлогоос шалтгаалж янз бүрийн бүтэцтэй хөрс таар даг. Тэгэхээр ялангуяа цэцэглэдэг ургамлын хөрс сэвсгэр байх нь чухал. Тэгвэл ямар хөр сийг аль цэцгэнд ашиглаж бо лохыг зөвлье. Ялзмаг тай хар шороон хөрсний найрлаганд фосфор, кали, кальц зэрэг эрдэс давсаар баялаг амьтны гаралтай өтөг, бууц шивх, сангас, ясны гурил зэрэг орно. Ийм хөрсийг ургамлын өсөлт хөгжилтийг сайжруулах зорилгоор ашигладаг аж. Ширгэн хөрс гэж бас бий. Азотоор баялаг, нугын хүчиллэг биш шир гээс хүр зээр гишгэн авч ногоо той талаар нь давхарлаад зав сар нь бууц хийж услах за маар ялз ралыг түргэс гэнэ. Энэ арга үндэс бо лон иш мөчрөөр тарьж ургуулдаг цэцэгт тохиромжтой.
УЛААН ЧИНЖҮҮ ХОРТОН ШАВЬЖНААС ХАМГААЛНА