Дуучин Мадоннаг Нью-Йорк хотын шүүхэд тангаргын шүүгчийн хувиар дуудсан боловч шүүх хуралдаанд оролцуулаагүй байна. Мадонна иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлж шүүх дээр очсон бөгөөд хүлээлгийн өрөөнд өөрийг нь дуудахыг хүлээн хоёр цаг тэсвэртэй суужээ. Гэвч шүүгчид түүнийг хуралдаанд оролцуулахгүй байхаар шийдэв. Тэд дуучин эмэгтэй хэтэрхий их анхаарал татаж, түүнд нэмэлт хамгаалалт шаардагдаж магадгүй гэж үзсэн юм.
Ямар ч байсан од эмэгтэй өөрийн хүлээсэн үүргийг биелүүлсэн тул одоо түүнийг зургаан жилийн хугацаанд шүүхэд тангаргын шүүгчийн хувиар дахиж дуудахгүй гэнэ.