Д.Мөнхбаяр: Би долоо дахь олимпдоо оролцоно

uls_53c3305ea1656_1Ирэх есдүгээр сард буудлагын ДАШТ болно. “Рио-2016” олимпийн эрхийг дөрвөн жил тутам зохиогддог энэ тэмцээнээс олгох юм. Энэхүү тэмцээнд эрчимтэй бэлдэж байгаа олимпийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Та Монгол түмний цэнгэлийн дээд баяр болсон наадмын босгон дээр эх орондоо ирлээ. Монголд ирэхээсээ өмнө олон том /дэлхийн цомын цуврал/ тэмцээнд оролцож, багагүй ачаалалтай ажилласан байх?

-Төрсөн өдрөөр минь Германы хөлбөмбөгийн шигшээ баг үүрээр финалд шалгарч намайг баярлууллаа. Би өнөөдрөөс яг сарын өмнө Германы Мюнхен хотноо болсон дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль авсан. Дараа нь Словений Марибор хотод болсон удаахь тэмцээнд нь хийн гар бууны төрөлд тавдугаар байрт шалгарлаа. Би зургадугаар сарын 23-нд эх орондоо ирсэн. Наадам өнгөрөөгөөд буцна. Энд ирсэн зорилго гэвэл эцэг, эхийнхээ төрж өссөн /Увс, Сэлэнгэ/ нутагт очих явдал. Учир нь ирэх есдүгээр сард олимпийн эрхийн оноо олгох, дөрвөн жилд ганц удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа. Эх нутагтаа ирсэн минь том тэмцээний өмнөх сэргэлт болж чадлаа.

-Та хэдэн жилийн да­раа төрийн их наадмаа эх орон­доо тэмдэглэж байна вэ?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хамгийн сүүлд ирж тэмдэглэсэн. Тэр үеэр Монгол туургатаны анхдугаар их чуулган болж би урилгаар ирж таарсан. Ер нь бол эх орондоо ирж баяр наадмаа тэмдэглэхийг хүсдэг. Гэвч энэ үеэр тэмцээн, уралдаан давхцаж боломж гардаггүй юм. Одоо ч гэсэн Бээжингийн Дэлхийн цомын тэмцээн урд хөршид болж байгаа. Германы баг энэ тэмцээнд өнжиж байгаа болохоор Монголдоо ирэх таатай завшаан тохиолоо. Тиймээс өөрийн багаасаа хэд хоногийн чөлөө аваад эх орондоо түр саатаж байгаа минь энэ.

-Та дэлхийн цомын цуврал дөрвөн тэмцээний хоёрт нь орсон санагдаж байна?

-Буудлагынхан цуврал дөрвөн тэмцээний амжилтын нийлбэрээр шигшээд өрсөлддөг дүрэмтэй. Өнгөрсөн тэмцээнд амжилттай оролцож байж дараагийн шатанд сум тавих эрхтэй гэсэн үг. Тэгээд бидний дөрвөн жил хүсэн хүлээдэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирээд байна. Энэ тэмцээний чанар, чансаа олимпиос дутахааргүй өндөр зэрэглэлд багтдаг. Оролцогчдынхоо тоогоор ч тэр. Дэлхийн аваргын галын шугамд дандаа хатуу самрууд ордог болохоор чангахан давааны өмнө тулаад байгаа хэрэг. Эндээс олимпийн эрхийн оноо олгох тул өрсөлдөөн тэр хэрээр чангарч таарна.

-Мюнхены дэлхийн цомын медалийн тавцанд элэг нэгт тамирчинтайгаа хамт зогсоход өөрт ямар санагдсан бэ?

-Бээжингийн олимпод алтан медаль авсан бүсгүй 4/1 шигшээд нутаг нэгт тамирчиндаа дийлдээд медалиас мултарсан. Хэрэв Бээжингийн олимпийн аварга Чен Ин хүрэл дээр буусан бол бас л содон тохиолдол гарах байлаа. Түүнийг медаль авчихаасай гэж дотроо битүүхэн горьдсон. Түүнчлэн О.Гүндэгмаа минь алтан медаль аваад төрийнхөө дууллыг эгшиглүүлэхэд надад сайхан мэдрэмж төрсөн. Өөрөө алтан медаль аваад, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн мэт санагдсан. Энэ бол тамирчин хүний хувьд онцгой тохиолдол юм даа. Өөр улсын нэр дээрээс оролцоод медаль автал төрийн дуулал нь эгшиглэхэд хэний ч сэтгэл хөдлөх нь ойлгомжтой биз дээ.

-Та Монголд ирмэгцээ ээжийнхээ төрөлх нутаг Увс аймагт очсон. Тэгээд нутгийн хүндэт иргэн цол тэмдэгээр шагнуулсан байх аа?

-Ээж маань Увс аймгийн Давст сумынх. Тэгээд нутгаасаа гараад 60 гаруй жил болсон. Монголоос Унгар улсад суугаад 30 орчим жил болж байгаа юм. Би Унгараар дайраад ээжтэйгээ хамт Монголд ирсэн. Ээж минь зургаан жилийн өмнө Увс аймгийн Улаангом хотод очсон боловч төрж өссөн Давст сумандаа очиж байгаагүй юм билээ. Энэ олон жилийн дараа ээж минь нутагтаа очоод сэтгэл нь их хөдөлсөн шүү. Олон жилийн тэртээд аавыг минь Давст сумаас эсэргүү хэмээн баривчлаад аваад явчихсан юм. Түүнээс хойш аав минь нутагтаа эргэн ирээгүй. Тухайн үед ээж бид хоёр тун хүнд амьдралыг туулж гарсан даа. Эсэргүүний эхнэр, хүүхэд гэхчлэн элдвээр гоочлуулахад ямар сайн байхав. Тэгээд ээж минь миний овгийг өөрчилж, сургуульд оруулж байсан. Энэ нутагт олон жилийн дараа эргэн ирэхэд нэг талдаа сэтгэлийн дарамттай байсан ч нөгөө талдаа байгалийн гоё сайхан, багийн дурсамж гээд ээжид минь эерэг сэтгэгдэл их төрсөн болов уу. Би бас нагац ахтайгаа хамт ирсэн. Ах минь Увс аймгийн Чандмань сумынх. Тэндээсээ аавынхаа төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуурын дэнжид очиход бэсрэг наадам болж таарсан болохоор ихэд бэлгэшээсэн. Би Увс, Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн болсондоо баяртай байгаа. Энэ нь надад болон миний гэр бүлд үзүүлж байгаа хүндлэл, хайр, бас даалгавар гэж ойлгож байгаа. Үүнийг спортын өндөр амжилтаар хариулахыг цаг ямагт хичээх болно.

-Уучлаарай, таны иргэншлийн асуудлаар зарим хэвлэлээр янз бүрийн ташаа мэдээлэл гарсан. Үүнд та өөрийн биеэр бодит мэдээлэл өгөөч?

-Манай хэвлэл мэдээллийнхэн чөлөөт хэвлэл рүү шилжээд удаж байгаа боловч үнэн бодит эх сурвалжгүй мэдээллийг нийгэмд цацаж байгаад зарим үед эмзэглэдэг. Ташаа мэдээллийг уншсан хүмүүс янз бүрийн өнцгөөс дүгнэж, миний талаар буруу мэдээлэл авсанд харамсдаг. Миний талаар гагцхүү үнэн бодитой мэдээллийг спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид нийгэмд хүргэдэг. Саяхан миний талаар өдөр тутмын нэгэн сонинд ташаа нийтэлсэн байна лээ. Энэ талаар би тус сонинд гомдол гаргасан. Хариу залруулсан мэдээлэл гаргасан үгүйг би олж хараагүй. Тиймээс спортын сэтгүүлчиддээ хандаж миний талд зогсохыг уриалж, хүсч байна.

-Та зургаан олимпод дараалан орсон Монголын анхны тамирчин. Мөн олимпийн анхны хошой медальт гээд дурдвал содон түүх олон бий?

-Би долоо дахь олимпдоо оролцох гээд бэлдэж байна. Монголд төдийгүй Герман улсад долоон олимпод орсон тамирчин ховор.    Буудлагын спортын давуу тал нь 40 гарсан хүн олимп, дэлхийн аваргад оролцож, мөн амжилт гаргаж болдогоороо онцлогтой. Тэгээд би өөрийгөө өдий наслахдаа энэ зэргийн амжилт гаргасандаа заримдаа тоох маягтай байгаа. Би Рио де Жанейрод өмнө нь очиж байгаагүй. Тэмцээн уралдаандаа сайн оролцож байгаад хоёр жилийн дараа Риогийн олимпод оролцоно.

-Буудлагын шинэ дүрэм танд нийцэж байгаа юу?

-Дүрмийн өөрчлөлт саяын тэмцээнд надад хохиролтойгоор эргэсэн тал бий. Би өнгөрсөн намар нэгэн тэмцээнд шигшээд хамгийн өндөр оноотойгоор шалгарахад тэрхүү оноо нь финалд хүчингүй болсон. Шинэ дүрмийн өөрчлөлт ингэж л нөлөөлсөн хэрэг. Тэр тэмцээнд арай ядан шалгарсан бага оноотой тамирчин хүрэл медаль авч байгаа юм даа.

-Та олимп, дэлхийн аваргаас хэд хэдэн медаль авсан. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу та сар бүр мөнгөн урамшууллаа авч чадаж байна уу?

-Би сар бүр мөнгөн урамшуулал авдаггүй. Олимп, дэлхийн аваргаас медаль авсан талийгч тамирчдын ар гэрийнхэнд мөнгөн урамшуулал олгосон. Намайг Германы тамирчин гэж ойлгодог бололтой юм. Гэтэл би томоохон тэмцээн уралдаанд оролцохдоо Монголын тамирчин гэж нэрээ зарлуулдаг шүү дээ. Би Монгол Улсын нэрийг гаргасан. Мөн гаргаж байгаа, цаашид ч гаргах болно. Хэрэв монголд гадны нэг тамирчин ирээд олимпод амжилт гаргалаа гэхэд тус улсын гаралтай, манай тамирчин гэж л ярина. Үүнийг манай төр засгийн удирдлагууд маань анхаарах биз ээ. Яг хэзээ урамшуулахыг би хэлж мэдэхгүй байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

macbook air аксессуарыjapanese escort dubai


Д.Мөнхбаяр: Би долоо дахь олимпдоо оролцоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex