Жижиг нүдтэй бол:
– Өөртөө хэрэгтэй гэсэн зүйлийнхээ талаар ярьдаг,
– Төлөвлөсөн зорилгодоо бат зогсож чаддаг,
– Амьдралд ямар нэгэн зүйлийг өөрчлөх дургүй,
– Гэрийн сайн эзэн /эзэгтэй/ байдаг,
– Урвалтыг уучилдаггүй.
Долир нүдтэй бол:
– Хөөрүү хөнгөмсөг зантай,
– Хүмүүстэй амархан холбоо тогтоодог,
– Харьцаа тогтоосон хүмүүсээсээ төд удалгүй уйдаж эхэлдэг,
– Ааш зан нь байнга өөрчлөгдөж байдаг,
– Заримдаа зохисгүй зан гаргах нь ч бий.
Хөнхгөр нүдтэй бол:
– Арга эвийг нь олоход хэцүү,
– Өөрийгөө тэр бүр илэрхийлдэггүй,
– Хуримтлуулсан мөнгөө өнөөдөр зарахгүй ч гэсэн маргааш нь ямар Ч хэрэггүй зүйлд зарчихдаг,
– Хэзээ ч бусдыг удирдаж явж чадахгүй.
Ойрхон нүдтэй бол:
– Ховорхон ашиггүй зүйл хийдэг,
– Ямар ч нөхцөлд өөртөө ашигтайгаар бүхнийг эргүүлж чаддаг авъяастай,
– Худалдаа наймааны тал дээр толгой нь гайгүй ажилладаг.
Жартгар нүдтэй бол:
– Харамч талдаа,
– Ширүүвтэр зантай,
– Аливаад эрс шулуун шийдвэр гаргадаг.