ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин, СТА дуучин Б.Амархүү, Азийн топ модель, загвар өмсөгч О.Ариунзул нарыг урлагийн хамгийн романтик хосууд гэдэг.
Тэдний цахим хуудсын доор “Олны нүдэн дээр байдаг хүмүүс хэцүү байх аа. Хайр нь бат бөх байж бие биенээсээ нүүрээ бууруулхагүй итгэл төгс байгаасай даа” гэсэн чин сэтгэлийн үгийг харамгүй илгээдэг.
Хосууд “Орифлейм” сэтгүүлийн нүүрийг чимэхээр болсон тухайгаа дуулгаж, хамтран ажиллах албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл энэхүү ажлаараа баяр наадмын үеэр Турк улсыг зорьжээ.
Монголоос анх удаа тус сэтгүүлийн нүүр царайгаар тодорсон хосууддаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.
uls.mn