Унгар гуляш

4787_1649414445Эзэгтэй таны хоолны ширээг энэ удаа “Унгар гуляш”-аар чимье. Хийхэд хялбар мөртлөө амттай болохыг нь яана. Махыг нь заавал олон цагаар чанаж, зөөлрүүлэх шаардлагагүй.

Орц: /4 хүний порц/
Үхрийн гурвалжин хэрчсэн мах 800 гр, Ургамлын тос 100 гр, Мөөг 100 гр, Сонгино 1 ширхэг, Лаазалсан улаан лооль 500 гр, Лаврын навч 1 ширхэг, Ус 150 гр, Давс, Перец, Нунтаг яншуй, Цөцгийн тос 50 гр.

Хийх арга:
Хайруулын тавганд тосыг халаагаад дээр нь мах хийж шарна. Үүний дараа махаа том саванд хийгээд, бага зэргийн тосонд мөөг болон сонгиноо хуурна. Хуурсан сонгино, мөөгөө гуляшны бэлтгэж тавьсан махан дээр нэмж мөн бусад орцуудаа хийгээд хоёр цаг битүү таглан буцалгана. Бэлэн болсон гуляшаа будаа болон гоймонг цөцгийтэйгээ хачирлаж тавина.санаторий аквалооsexy gir


Унгар гуляш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.