Хушга хүүхдийн оюун санааг сайжруулдаг

Сүүлийн үед дэлхий нийтээрээ эрүүл хоол хүнсийг эрхэмлэх болсон. Махнаас татгалзаж, цагаан хоолоор хооллох хүний тоо ч олширсон. Энэ тухай Ургамалан хүнс судлан, дэлгэрүүлэх академийн гүйцэтгэх захирал Л.Нинатай ярилцлаа. Тэрээр саяхан Энэтхэгт цагаан хоолны сургалтад суралцаад иржээ.
WalnutsMain_2431968b
ЦАГААН ХООЛ ТАНЫ АМЬДРАЛЫГ15 ЖИЛЭЭР УРТАСГАНА

-Цагаан хоол эрүүл мэндэд тустай гэж олон хүн ярьдаг. Харин яг ямар өвчинд тустай гэдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс хоёулаа энэ сэдвээр яриагаа эхлэх үү?
-Хүн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэвэл эрүүл мэнд нь эрс сайжирдаг. Цагаан хоолтон болсноор даралт тогтворжиж, цусан дахь өөх тосны хэмжээ багасдгийг судалгаагаар тогтоосон. Чихрийн шижний II хэлбэртэй хүмүүст эерэг үр дүн өгч, зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг. Мөн үе мөчний өвчин, судасны хатуурлаас сэргийлж, зүрхний өвчнийг 50 хувь бууруулдаг. Бие махбодийн дархлааг сайжруулж, олон төрлийн хавдраас сэргийлнэ. Тэр бүү хэл таны нас 15 насаар уртсах боломжтой.

-Гэтэл зарим нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд мацаг барих, цагаан хоол идэх нь тийм ч тохиромжтой биш гэж ярьдаг шүү дээ?
-Манайхан цаг уурын эрс тэс уур амьсгал, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс учир заавал махан хоол идэх ёстой гэж үздэг. Энэ бол буруу. Монголчууд дээр үеэс л цагаан хоолтон байсан. Хүн үүсч бий болсон цагаас цагаан хоолтон байсан. Үүнийг олон эрдэмтдийн судалгаа батална. Би найман жил цагаан хоол идэж байгаа. Цагаан хоол идээд тэнхээ тамир муудна гэдэг тухайн хүний л бодол. Сэтгэлээс болж байгаа хэрэг л дээ. Би ургамал дээр түшиглэсэн хоолны сургалт явуулдаг. Олон хун биеэ эрүүлжүүлье гэж ирдэг. Ялангуяа, элэг муутай хүмүүс “Шар буурцагны уураг хэрэглэ гэж эмч зөвлөсөн” гэсээр манайд ирдэг. Үүгээр ямар хоол хийж идвэл зүгээр вэ гэдэг. Max идээд сайжирдаг юм бол эмч нар яагаад бидэн рүү өвчтөнөө явуулаад бай-даг юм бэ. Үүнийг бас бодолцох л хэрэгтэй.

ЦАГААН, УЛААН ЛУУВАНГ НЭГ ДОР ХООЛОНД ХИЙВЭЛ ЦУСНЫ ӨВЧТЭЙ БОЛДОГ

-Таныг саяхан Энэтхэгт цагаан хоолны сургал-тад суугаад ирсэн гэж дуулсан. Манай уншигчдад сонин хачнаасаа дуулгаач?
-Энэтхэгт хүнсний зориулалттай 8000 төрлийн ургамал байдаг. Бүгд анагаах чадвартай. Хүнсний ногоо, төрөл бүрийн амтлагчууд бий. Энэтхэгчүүдийн 90 хувь нь цагаан хоолтон. Тэд төрөл бүрийн буурцаг хэрэглэдэг. Буурцагнаасаа гурил гаргаад, гурилнаасаа мах гаргадаг. Бид дээхэн үед хар гурил иддэг хүмүүсийг амьдралын боломж муутай гэж үздэг байсан. Гэтэл бид эргээд л хар гурил, хар талхаа идэхийг илүүд үздэг боллоо. Дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ анхаарч ямар ундааг ямар ундаатай ууж болохгүй вэ гэдгийг хүртэл нарийн судалдаг болж. Дэлхий нийтээрээ хийжүүлсэн ундаанаас татгалзаж байна. Гэтэл манайхан их хэрэглэх юм. Сүүлийн үед янз бүрийн хоол амтлагчууд их хэрэглэх болсон. Гэтэл энэ нь хүний биед хортой гэдгийг мэддэггүй. Мөн хоорондоо зохицдоггүй хүнс гэж байдаг. Түүнийг бас манайхан тэр бүр ойшоодоггүй.

-Тухайлбал, ямар бүтээгдэхүүнүүд байдаг юм бэ?
-Хоорондоо зохицдоггүй хүнс их байна. Тухайлбал, бялуу, кекс, рулетэд заавал өндөг, ваналин ордог. Гэтэл энэ хоёрыг удаан хугацаагаар, их хэмжээгээр хэрэглэвэл үхэлд хүргэх аюултай. Цагаан, улаан лууванг нэг дор хоолонд хийж идвэл цусны өвчтэй болдог. Тэр бүү хэл манайхан хоолоо хуурахаасаа өмнө сонгино, сармисыг хамт хийгээд шардаг. Сармис, сонгиныг хамт хэрэглэхэд хоол боловсруулах эрхтнийг цочроож, үрэвсүүлдэг. Зөгийн балыг сонгино, сармистай хамт идэхэд нүдний хараа мууддаг. Шар айргийг шарсан, хуурсан хүнстэй хамт хэрэглэхэд хавдар үүсгэнэ. Тэр бүү хэл, манайхан цайнд мах хөшиглөж идэх кальцийг задалж, үс хугарч, хуурайшуулдаг муу нөлөөтэй. Шоколад нь сүүний кальцийг устгаж алга болгодог. Жижиг савтай хийжүүлсэн ундаанд 16 халбага элсэн чихэр ордог гээд бод доо. Энэ мэтчилэн дурьдаад байвал олон зүйл бий.


ХУШГА ХҮҮХДИЙН ОЮУН САНААГ САЙЖРУУЛДАГ

-Тэгвэл хамгийн ашигтай хоол хүнсийг нэрлээч?
-Английн Лондон таймс сэтгүүл дээр хүн төрөлхтөнд хамгийн их ач тусаа өгдөг шилдгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж гаргасан байдаг. Хүнсний ногооноос нэгдүгээрт байцаа орсон. Бүх төрлийн байцаа хүний биед тустай. Тэр дундаа калияа, цэцэгт байцаа. Мөн бүх төрлийн самарнууд хүний биед тустай. Ялангуяа манайд элбэг ургадаг хуш модны самар. Энэ самраар тусгай эмчилгээ хийдэг эмнэлгүүд ч Орост байдаг. Мөн хушга байна. Энэ нь хүний мэдрэлийн үйл ажиллагааг сэргээдэг. Энэтхэгт ээжүүд хүүхдээ шалгалтад орохын өмнө хушгаар төрөл бүрийн хоол хийж өгдөг. Мөн розмарин гээд амтлагчаар. Хүүхдийнхээ оюун ухааныг сайжруулахын тулд ийм арга хэрэглэдэг. Шалгалтад орохоос нэг сарын өмнө хушгаар “бөмбөгдөж” өгдөг.аквалоо стоимостьbest escort website


Хушга хүүхдийн оюун санааг сайжруулдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: зочин Огноо: 5 August 2014 Reply

энэ хун жоохон монголын нухцулд таарсан зувулгуу угмуур юма хэзээ хушга монголд ургаж байлаа шар буурцагны мах гаргадаг шар буурцаг чинь хужаагийн тарьсан удаан идвэл генийн уурчлулт оруулахаар эд шуу дээ монголд ургадаг шар буурцаг байна уу хушга байнуу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.