Х.Сэлэнгэ нь Н.Алтанхуяг даргын хоёр дахь эхнэр. Гэсэн хэдий ч тэрээр хуучин эхнэр Ганчимэгтэй эвтэй найртай байж, хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг хамгийн үлгэр жишээ ээж гэдэг юм билээ. Хэдийгээр нөхрөөсөө олон насаар дүү ч эрх танхи загнаж дээгүүр дэвээгүй. Нөхрийнхөө ар талыг сайн манаж, өнөөдрийн амжилтад хүргэсэн гэж үнэлэгддэг энэ эмэгтэй ханийгаа “хайртушка” хэмээн дууддаг гэнэ лээ. Х.Сэлэнгэ нь Н.Алтанхуяг даргад гурван охин төрүүлж өгчээ.