Та гар утсаар удаан ярих дуртай юу? Тэгвэл энэ бүхнийг таны уураг тархи эсэргүүцдэг гэвэл та итгэх үү?
Гар утас хортой гэсэн яриа гар утас бий болсон цагаас л эхтэй юм. Гэхдээ өдийг хүртэл нотлох баримт олдоогүй л байлаа. Харин саяхнаас Америкийн эрдэмтэд ийм нотолгоог гаргаж ирсэн бөгөөд нэг цагаас илүү утсаар ярих юм бол уураг тархинд өөрчлөлт гарч эхэлдгийг тогтоожээ.
Судалгааны ажилд 47 хүн оролцсон ба хоёр чихэнд нь ажиллагаатай гар утас залгаж өгсөн байна. 50 минут тутамд эрдэмтэд тархины бичлэг хийж глюкозын идэвхжилтийг хэмжжээ. Судалгааны явцад цахилгаан соронзон туяа нь тархин дахь бодисын солилцоо 7 хувиар өсгөдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Гэтэл глюкоз ийм зохиомол аргаар өсөх нь эрүүл саруул эд эсэд сөргөөр нөлөөлж хавдар үүсгэх боломжийг бүрдүүлдэг юм байна. Тиймээс л гар утсаар аль болох бага ярьж байхыг эрдэмтэд зөвлөж байна.