Энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг эхнэр Х.Сэлэнгэ болон түүний дагавар охиныг дагуулан наадамлалаа. Өөрийн төрсөн хүүхдүүдээс илүү дагавар, тэр тусмаа том болсон охиноо дагуулан наадсан Ерөнхий сайдыг учир мэдэх эргэн тойрныхон нь багахан муулаад амжина лээ.
Сүүлийн үед шоучин, бүр монголоо алгасаад гадагшаа гарч шоуддаг гэгдэх болсон дагавар охиноо Ерөнхий сайд, түүний эхнэр нар тормойтол нь гоёсон харагдав.
Х.Сэлэнгэ хатагтай цайвар ногоон, дэрвэгэр хормойтой загварын дээл, улаан туфлиэр гоёсон бол охин нь цагаан торон оруулгатай алтан шаргал бариу даашинзаар гангараад Ерөнхий сайдыг дагаж наадмын нээлтэд ирсэн юм.
Өдөр ирэх тусам ээжийгээ өвчсөн м эт дууриах болсон охиноо Х.Сэлэнгэ хатагтай сүүлийн үед томоохон арга хэмжээнүүдэд дагуулан явах болсныг анзаарсан зарим хүмүүс охиноо гайгүйхэн айлд, эсвэл ирээдүйтэй улстөрчид бэр оруулчих санаатай гүйгээд байна уу даа гэж хардах болсон байна.
Нээрээ ч Ерөнхий сайдын эхнэр ямар хатан ухаан гаргаад яваа юм бол доо.