Уламжлалыг эвдсэн алдартай сүйт бүсгүйчүүд

Баруун гар талаас жүжигчин Риз Уизерспун, Аврил Лавин, Дита фон Тиз

Хуримын даашинз уламжлал ёсоор цагаан өнгөтэй байх ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ сүүлийн үед алдартай загвар зохион бүтээгчид сүйт бүсгүйчүүдийн өмнө олон сонголт нээн өгч, үүний ачаар ирээдүйн эхнэрүүд цасан цагаан даашинзнаас содон өнгөөр ялгарах боломжтой болсон. Энэ боломжийг ч од бүсгүйчүүд овжин ашигласан юм. Ингээд хэн гэдэг алдартай бүсгүй хуримын даашинзны уламжлалт өнгөнөөс татгалзсаныг сонирхуулая.

Америкийн жүжигчин Жессика Билл. Алдартай үзэсгэлэнтэй ээнэ бүсгүй 2012 оны 10 дугаар сард дуучин жүжигчин Жастин Тимберлейктэй Италид хуримлахдаа цайвар ягаан өнгийн даашинзаар олны нүдийг хужирлажээ. Энхрий ялдам харагдуулахаар ягаан өнгөтэй, олон хуниаст хормойтой энэ даашинзыг Giambattista Valli брэндийн зохион бүтээгч захиалгаар оёсон гэнэ.

Мөн л цайвар ягаан өнгийг Оскар, Алтан бөмбөрцөг шагналуудын эзэн Риз Уизерспун сонгосон. Жүжигчин бүсгүй хоёр дахь удаагийнхаа гэрлэлтийн үеэр буюу Жим Тоттой хуримлахдаа Monique Lhuillier –ийн ягаан өнгийн даашинз сонгожээ.

“Sex in the city ” олон ангит киноны од Сара Жессика Паркер яг л өөрийнх нь амилуулсан Кэрри Брэдшоу шигээ зоригтой, шийдэмгий эмэгтэй.

Тэрбээр 1997 оны тавдугаар сард жүжигчин Мэтью Бродериктэй гэрлэхдээ хар өнгийн даашинз өмсчээ.

Фотомодель, загвар зохион бүтээгч Дита фон Тиз  2005 онд хөгжимчин Мэрилин Мэнсонтой Ирландад хуримлах үеэрээ нүд гялбам гоо үзэсгэлэнтэй байлаа. Бүсгүй Британийн Vivienne Westwood –ийн нил ягаан өнгийн даашинзаар гоёсон байв. Урт дэрвэгэр хормойтой чамин даашинзаа бүсгүй гоёлын хар малгай духдуулан чимэглэсэн нь үзэсгэлэнтэй, дур булаам, нууцлаг бүсгүйн дүр төрхийг илэрхийлсэн байжээ.

Америкиийн дуучин, жүжиигчин Гвен Стефани 2002 онд рок хөгжимчин Гэвин Россдэйлтэй Лондонд гэрлэхдээ Кристиан Диорын цагаан өнгө цайвар ягаанд ууссан өвөрмөц даашинзаар гангарч, толгойндоо тор зүүсэн нь тун ч дэгжин харагдаж байв.

“Эмми”, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн Шэрон Стоун хоёр дахь удаагаа гэрлэсэн юм.

Түүний сүйт хархүү нь San Francisco Chronicle  сонины редактор Фил Бронштейн байлаа.

Гэгээн Валентины өдөр болсон хуриман дээрээ Шэрон Стоун Vera Wang –ийн романтик ягаан өнгөтэй даашинзыг сонгожээ.

Канадын дуучин Аврил Лавин 2013 оны долоодугаар сард Чад Крюгертэй гэрлэхдээ готик хэв маяг бүрдүүлж, Monique Lhuillier-ийн хар өнгийн торон даашинзаар гангарчээ. Түүгээр ч зогсохгүй сүйт бүсгүйн баглаа цэцэг нь хар сарнай байсан юм.

“Атлантын жинхэнэ гэрийн эзэгтэй нар” олон ангит киноны од Синтия Бэйли 2010 онд Атлантад Питер Томастай гэрлэхдээ “моод” гэж юу байдгийг үзүүлэхээр шийджээ.

Оросын алдарт балетчин Анастасия Волочкова Жүжигчин бүсгүй Rubin Singer-ийн мөнгөлөг өнгөтэй, олон хуниас, хүзүүндээ эвхмэл туузтай дэгжин, өвөрмөц даашинз сонгосон байна.

Гоёлынх нь өнгө өвөрмөц байсан ч бүсгүй энхрий, романтик харагдаж байв.

Оросын алдарт балетчин Анастасия Волочкова 2007 онд  бизнесмен Игорь Вдовинтой гэрлэн, дэлхийд цуурайтсан найр хийхдээ ёслолдоо зориулж хэд хэдэн үнэтэй загвар сонгожээ.

Тэдгээрийн нэг нь цайвар ногоон өнгөтэй даашинз байсан бөгөөд балетчин гоёмсог даашинз дээрээ үсэндээ цэцэг хатган чимэг болгосон байна.

Эх сурвалж: gogo.mn/

аквалоо ценаhigh class escorts new york


Уламжлалыг эвдсэн алдартай сүйт бүсгүйчүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.