Гар утсаар гангарч болох ч…

Сүүлийн үед монголчуудын дунд ухаалаг утас барьж, “Facebook”,  “Twitter” хэмээх сошиал медиад ордоггүй нэгэн бараг тэнэгийн тоонд тооцогдох шахаад байгаа нь нууц биш.

Ухаалаг утсаар гангарсан охид, залуус “Facebook”,  “Twitter”  хуудсандаа хамгийн хөөрхөн, байрлал сайтай зурагнуудаа постолж,  гангарна.

Энэ хэрээрээ хэн нь хамгийн олон лайк цуглуулж,  комментийн эзэн болсноороо өрсөлддөг гэвэл хэтийдэхгүй.  Үнэн гэвэл ердөө энэ.

Нэгэн тоонсудалгаанаас харахад, манай улсын “Facebook” хэрэглэгчийн тоо  өнгөрсөн оны арван нэгдүгээрсард 680 мянга байсан бол энэ оны хоёрдугаар сард 760 мянгад хүрсэн байх юм.

Үүнээс хойш гуравхан сарын дотор 840 мянгад хүрч,   Монгол Улсын нийт хүн амын  1/4-ийг эзэлж эхэлсэн тоон дүн байна.

Энэ бол Монголын бизнесийн зөвлөлөөс явуулсан судалгааны дүн.

За тэгээд, үргэлжлүүлээд хүйсийн хувьд аваад үзвэл Монголын “Facebook”- чдийн  51.22 хувь нь эмэгтэй, 48.78 хувь нь эрэгтэй.

Тэдгээрийн дийлэнхийг 19-25 насныхан эзэлж байгаа бол 26-35  насныхан идэвхтэйчүүдийн хоёрдугаарт жагсаж байгаа аж.   Харин 13-18 насныхан гуравт бичигдсэн байна.

Энэ мэт тоон судалгаанаас харахад өнөөх ухаалаг утас гэдэг чинь өсвөр насны “Facebook”- чдийн тоог нэмэгдүүлээд байгаа нь харагдаж байгаа юм.

Үүндээр нь дөрөөлөөд үүрэн телефоны операторууд фэйсээр хэсэхэд үнэгүй,  free гээд сурталчлаад эхлэхээр энэ тоо улам өсөх нь мэдээж.

Гар утсаараа ганган зургаа дарж, хүмүүст гайхуулах гэсэн өсвөр насныхны гэм биш зан.

Бүр сахилгагүйтээд охин насны гоо үзэмжээ гар утсандаа үлдээх нь ч ихэссэн гэх.

Гэхдээ энэ бол хувь хүний эрх чөлөө гэж хэлэх байх л даа.

Гэтэл цаана нь гар утсаа хулгайд алдах эрсдэл хэдэн мянга дахин бий гэдгийг надаар хэлүүлэх юун.

Гайтай гар нь татсан хулгайчид ухаантай утсаа алдчихсан бол өнгөрлөө л гэсэн үг.  Өнөөх ухаантай утас нь хамаг кодыг нь хадгалаад байж байх нь мэдээжийн хэрэг.

Ингээд эцэстээ гоо үзэсгэлэнгээ тольдох гэсэн биш  гэмгүй байж байгаад л биеэ үнэлэгч,  янхан болж хувирна.

Эцэс сүүлдээ өнөөх “Facebook”  хуудсаар нүцгэн зураг нь дүүрээд ирэхээр  амиа хорлохоос  өөр сонголт үлдэхгүй хэмээн сэтгэнэ.

Бодит жишээ дурьдахад,  өнгөрсөн онд  “Facebook”-ийн нэгэн хэрэглэгч  охин халаасны хулгайчид гар утсаа алдаж,  улмаар  “урт гартнууд”  түүний гар утсанд  хадгалагдсан нүцгэн зургуудыг  олон нийтийн сайт руу хийсэн хэрэг явдал  гарсан тухай албаны хүмүүс хэлж байсан.

Тухайн үед охины нүцгэн зургууд энэ тэндэхийн пэйжүүдэд асар олон  сөрөг сэтгэгдлээр булагдаж,   тухайн охиныг хэрэглэгчид газар дор ортол нь муулж,  эцэстээ охин амиа  хорлохоос өөр аргагүй болсон гэх бодит жишээ бий.

Өсвөр насныхны дунд “Facebook”-  ийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь  ийм л сөрөг үр дагаврыг учруулаад байна.

Энэ хэрээр олон нийтийн сүлжээнээс шалтгаалж өсвөр насныхны дунд сэтгэл зүйн дарамт,  хүрээлэл, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг асуудлууд  үүсч байгааг  сэтгэл зүйчид   анхааруулсаар байгааг энд дахин сануулъя.

Цаг төр

чехол на macbook air 13best escorts in dubai


Гар утсаар гангарч болох ч…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.