Сайн уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе,
Би нөхөртэйгээ суугаад 9 жил болж байна. Сүүлийн үед нөхрийн маань ааш илт өөрчлөгдөх боллоо. Эрүүл байж 7 хоногт 2-3 удаа зоддог болсон. Шалтгаан нь би өөрийхөөр нь байхгүй байгаад байгаа гэдэг. Би чинь хүн юм чинь өөрийн бодсон санасаа хэлэхээр эргүү тэнэг мал хэлэхийн муугаар доромжилдог. Манайд гэр бүлийн хүчирхийлэл дээд цэгтэй байна. Уурлахаараа аймаар муухай орилж хашгирдаг.
Одоо бүр хүүхдээ өөрийх нь биш гэж уурладаг болсон. Өдөр бүр бид 2 их бага хэмжээгээр дарамтлуулдаг, Би уг нь нөхөртөө хайртай ч зан аашийг нь бодохоор орох байх газар олдохгүй юм.
Аашийг нь тэвчээд байхаар бүр давраад байх юм, Ядаж байхад аймаар завхай. Би саяхан санамсаргүй байдлаар нөхрийхөө мэйл-г бүгдийг нь уншсан. Ажлын газрын найз хүүхэнтэй маань хүртэл явалдсан байсан. Тэрнээс гадна 4-5 хүүхэн байсан. Ер нь л санхүүгийнх нь асуудлыг шийдэж өгдөг юм байна лээ. Нөхөр маань хувиараа ажил хийдэг. Мөнгө ч гайгүй олно.
Би нөхөрдөө маш их итгэдэг байсан. Одоо бол голдоо ортол гомдож байна. Миний амьдралд нэг л эр хүн байсан. Тэр бол миний нөхөр, Их ч хайрласан. Гэвч нэг л өдөр бүх юм хуурамч болдог юм байна. Найз хүүхэн маань мэдээгүй юм шиг байж байгаад аргаар оролдоод үз. Хүүхэнтэй явалдаж байгааг нь нөхрийг мэдэх л юм бол цагаандаа гарна гэсэн.
Ингээд л би гэдэг хүн өөрийгөө доромжлуулаад яахаа мэдэхээ больчихоод бна, Та бүхэн захидлыг маань уншаад зөвлөгөө өгөөрэй, Баярлалаа
amidral.com